Хүчтэй үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрснийг засаж байна. Хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нурсан тул авто машин зорчих боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, АЗЗА ажиллан жижиг суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Үер татрахаар гүүрийг засварлах ажил эхэлнэ. Өчигдрөөс түр зам тавих ажлыг эхлүүлсэн.
Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр дуусаж, Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг холбогдох албаныхан зөвлөж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )