Л.Гантөмөр өө, нам гэх УЛС ТӨРИЙН ДОНТОНГУУДААСАА САЛ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

Сонгууль ч дөхөж байгаа гадна дотны нөлөө ч бий, АН-ыг анзаарах нь аажим аажмаар нэмэгдэж байна. Өөр ч аргагүй байх. Нэг аймгийн нам бүү хэл дээрээ учраа олохгүй байхад бас анхан болон дунд шатандаа үзээд байхаар яаж урагшаа явах юм. "Загас толгойноос" гэдэг ч бага дунд шатандаа үзээд ирэхээр улс төрийн нам хөлгүй зөвхөн толгой үлдээд унадаг л даа. Нийгэм өөрөө баталсан зүйл. Хөлдөө их анхаарах ёстой юм гэдгийг ч хангалттай харууллаа. Хөлдөө баахан улс төрийн донтон, дуртай гаруудыг тавьсан гай ч хангалттай ирж л байна.

Одоо тэгээд нам тамга булаалдсан шиг хийх ажилгүй гарууд үндсээр нь буруу эргүүлж байна даа. Эндээсээ эхэлж цэвэрлэх ёстой ш дээ. Орон нутагтаа ч /ИТХ/ нөлөөгүй, гайгүй ч сөрөг хүчин болж чадаагүй дурны хонгионуудыг Төв АН анхаарах цаг нь болсон. Үзэл баримтлал, чиг зүгээ ч мэддэгүй гарууд байдаг юм билээ шдээ. Зүгээр л тэр нам, энэ нам гээд дайрдаг галзуу солиотой гарууд байдаг юм билээ. Одоо сонгууль дөхөж байна, эртхэн ийм донтонгуудаасаа салахгүй бол байдал хэвээрээ үргэлжлэх болно. МАН дангаараа ноёрхоод байж болохгүй биз дээ, АН-ын нэрийг хот хөдөөгүй халаасласан улс төрийн донтонгууд минь ... Дээр нь Үүлээс эхлээд толгойдоо тулсан ял хураасан, МАН-тай тохиролцсон хэдэн өвгөд байна. Зөвхөн өөрийгөө авч үлдэх л орон зай хайж байгаагаас нам энэ тэр бол худлаа.

Ардчилал, хараацай ч гэнэ үү. Энэ мэтээсээ зайлаач. үхсэн ардчилал, харин ч эсрэг явж ирлээ ш дээ. Онолчдын үзэж байгаагаар зэрлэг капитализм гээчийг л байгуулсан бололтой. Тэгээд ардчилал юу юу гэнэ вэ, байхгүй мэдэхгүй зүйлээ донгодож өгөх юм. Уг нь энэ мэтээ анхан бол дунд шатанд зөв харж ухаалаг алхахгүй бол зүгээр л тэр нам, энэ нам гээд байдаг жалга довны энэ мэт улс төр хэрэггүй гэдгийг Л.Гантөмөр эрх биш харж байгаа байлгүй. Зайлуул юуны төлөө явж байгаагаа ч мэдэхгүй нөхөд л нам нам л гээд явж байгааг харж байгаа биз дээ. Үнэ цэнэ, үзэл баримтлал, баруун зүүн гэж мэдэж байгаа зүйл байхгүй. Нэг ч гэсэн санал гээд орон нутагт баруун зүүнээ ялгахгүй нөхдийг дарга цэргээр өргөмжлөхөөр дампуурахгүй яах юм. Эртхэн хөдлө.

Л.Гантөмөр ч тийм аятайхан улстөрч биш. Гэхдээ одоо яахав, “Лам олдохгүй бол буцахдаа гэлэн гуайгаа залахаас” өөр арга алга. Ямар хоёр сонгууль дамжин тамга авч зугтаасан УИХ-ын гишүүн, сайд асан С.Эрдэнийг гэлтэй биш. Дээр нь насаараа шоронгоос зугтааж байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэх үү. Монгол Улсын төрийг “Рио Тин То”-гоор дамжуулан барьцаалж байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэх үү, насаараа төрийн мөнгөөр туйлсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэх үү гээд цааш явахаар Л.Гантөмөрөөс өөр сонголт одоогоор алга. Одоохондоо шүү. Тэгээд ч Л.Гантөмөр ч Ц.Элбэгдоржийн л шүхэр дор амьдардаг улс төрийн утсан хүүхэлдэй. Одоо гэхэд л АН дотор зодоон эхэлчихлээ. Өнөөх л хэдхэн хүний турхираан. Тэднийг мэдэх мэдэхгүй дэмждэг улс төрийн донтонгууд. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Ганбат Ж.Батсууриас урьтаж Үндэсний бодлогын хороог хуралдуулах санал гаргаж ирэв. Үүний цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар байгаа нь ойлгомжтой. Уг нь өдгөө АН-ын даргын сэтэр зүүж байгаа Л.Гантөмөр нар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг үндэсний бодлогын хорооны даргаар сонгож, хурлаа товлочихсон гэх. Л.Гантөмөрийн хувьд хэрдээ л ухаан сийлж байгаа ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар том байгаагаа харуулж байна. Булаагаад авах чадал нь хүрэхгүй байж болох ч тохиролцоонд үлдэхийг хүсэж байгаа нь тэр. Тодотговол, наймдугаар сарын 28-нд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гарын үсэг, тамга бүхий Үндэсний бодлогын хорооны хурлыг зарласан. Үүнээс өмнө намын дотоод журамдаа өөрчлөлт оруулж, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг Үндэсний бодлогын хорооноос хасна гэх шахалт үзүүлж байна. Ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дохиогоор С.Эрдэнийн хүмүүсийг Үндэсний бодлогын хорооноос шахаж гаргана гэх мэдээлэл байна. Харж байгаар бол Ц.Элбэгдорж, Х.Батулга нарын хамтарсан хор явж байгаа хэрэг. Гэвч АН-ыг найман жил булшинд байлгасан С.Эрдэнэ ч гар хумхин суухгүй нь ойлгомжтой. Учир нь Д.Ганбат өөрийгөө Үндэсний бодлогын хорооны дарга гэж тодорхойлон, энэ сарын 18-нд Үндэсний бодлогын хороог зарлан хуралдуулах албан бичиг гаргаад ирж байна. Тэдний эрх ашиг дахин хөндөгдсөн учраас ийм нүүдэл хийж байгаа болов уу. Энэ өнцгөөс харвал  С.Эрдэнэ Л.Гантөмөртэй нийлээгүй байхдаа буюу 2022 оны аравдугаар сард Үндэсний бодлогын хороог хуралдуулж, даргаар нь Д.Ганбатыг тавьчихсан гэдгийг уншигч та санаж байх. Тэгэхээр өмнөх шигээ дүрмийн бусаар дайрцгаах бололтой. Намын даргын өөрчлөлт нь Л.Гантөмөрийг С.Баярцогтоор солих фракцуудын хатгаас Үндэсний бодлогын хурлаас өмнө намын даргаа сольж, Л.Гантөмөрийг явуулах хүсэл зарим фракцуудын дунд гарч байгаа сурагтай. Мөн дэд дарга, генсекээ сонгох том асуудал тэдэнд бий. Дэд даргад олон хүн санаархаж, битүүхэндээ горьдлого тээн дор бүрнээ нэрээ уралдуулж сууна.

ХЭРВЭЭ ЦААШ УЧРАА ОЛООД ЯВУУЛ ЯАХ ВЭ

АН-д тал засаад байгаа хэрэг биш. Монголын улс төрд яах аргагүй байх ёстой учраас иргэд олон нийтийн үгийг дамжуулах учиртай. Нөгөө талаар Монголын нийгэм, улс төрд шинэ тогтолцоо орж ирэх магадлал өндөр байгаа учраас тэдэнд болгоомжлол хэрэгтэй. Яг энэ цаг дор тарж бутарсан АН-ыг эвлүүлэн нэгтгэх ажиллагааг Лу.Гантөмөр нэгэнт эхлүүлсэн. Нөгөө талд АН-д санаархсан өвгөдийн байр суурь хэвээрээ байгаа. Түүнчлэн иргэд олон нийтийн 70 шахам хувь нь эрдэм боловсролтой, нэр цэвэр, болж өгвөл ажлын дадлага туршлагатай идэр дунд насны нөхдийг санал болгоод удаж буй гэх мэт олон хүчин зүйл тэднийг ирээдүйд тосон угтана. Нийгмийн захиалга биелүүлж байж улс төрийн нам өөрөө оршин тогтноно. Нам оршин тогтнож байж цааш улс орон оршин тогтноно. Үүнээс ихээхэн зүйл хамаарах учраас хаа хаана санаа тавьж байна.

Улс төрийн баруун зүүний магнай болсон МАН, АН хоёр дундаа ойлголцсон. Жижиг намууд ч хүлээн зөвшөөрсөн. Энэ нь сонгодог парламентын зарчим бөгөөд энэхүү өөрчлөлтөөр төрд бугшаад буй олон сөрөг зүйлд цэг хатгана гэдэгт найдаж буй. Тэгэхээр намын жагсаалтад хэнийгээ оруулж, тойрогт хэнийгээ дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг “Улс төрийн намуудын тухай хууль”-тай уяж өгөх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл “Улс төрийн намуудын тухай хууль”-д хатуу заалт оруулах шаардлага бий.

Намын жагсаалт нь хэн нэгэн карьер нь дуусчихсан, нийгэмд нэр нүүрээ барсан нөхдийг оруулаад байх уу, эсвэл жинхэнэ өсөх ирээдүйтэй, нэр цэвэр, эрдэм мэдлэгтэй залуусыг оруулах уу гэдэгт асуудал бий. Үүнийг зөвхөн АН дээр аваад үзэхэд удтал дарсан тамгаа өгсөн хариуд нь С.Эрдэнэд жагсаалтын дээгүүр эрэмбэ өгөх үү. Өнөөх л хөрөнгөлөг Х.Баттулга, оргож зайлсан Н.Алтанхуяг гээд эрэмбэ өгөөд байвал бахь байдгаараа л байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн хүсэж байгаа зүйл гэвэл боловсрол мэдлэгтэй, ажлын дадлага туршлагатай залуус, дунд насны нөхдийг АН дотор ч нэрлээд эхэлжээ.

Гэхдээ энд мэдлэг боловсролтой залуус гээд ажлын дадлага туршлагагүй нэн залуу үе нь АН-д багана түшиг болж чадахгүй гэдгийг ч хэлж байна. Тухайлбал, Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир, Цөмийн энергийн газрын дарга асан, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж. Амарсанаа нарын нөхдийг ихээхэн дэмжиж байгаа аж. Энэ нь АН төдийгүй нийгмийн захиалга учраас Лу.Гантөмөр өнөөдөр намын дотоод асуудал гэхгүйгээр бүтцийн ажилдаа нэлээд хянуур хандах хэрэгтэй. Тэгэж байж сая тарж бутарсан АН хөл дээрээ босож, нийгмийн захиалгыг биелүүлж чадна. АН-ын шинэхэн дарга өөрөө гурван ч удаа УИХ-д сонгогдож, байгын хороодын дарга, салбарын сайдаар ажиллаж байсан туршлага бүхий ид насны нөхөр. Н.Тэгшбаярын хувьд намын дотоод ажилд оюутан ахуй цагаасаа оролцож, Цөмийн энергийн газар, Геологийн төв лабораторийг амжилттай удирдаж байсан ид насны нөхөр. Өнөөх л цөмийн чиглэлд үндэсний хэмжээний хөтөлбөр гарган ажиллаж байсныг эрдэмтэд зүй ёсоор үнэлсэн физикийн шинжлэх ухааны доктор. Энэ утгаараа АН-ын удирдлагын багт ажиллах төдийгүй нийгэм, улс төрд нэг дүр байж чадна гэсэн үг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нараас харахад физикийн шинжлэх ухааны хүмүүс нам бүү хэл улс орныг ч муугүй удирддаг бололтой. Н.Алтанхуяг хэдийгээр “Муу нэртэй луу данстай” Ерөнхий сайдаар ажиллах хоёр жилийн хугацаанд олон л ажил амжуулсан гэдгийг надаар хэлүүлэх юун. Мөнхүү Ж.Амарсанаагийн хувьд намын дотоод ажилд оролцохоос гадна Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллах хугацаандаа том том төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Ж.Амарсанаа элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ-тай хамтран, үндэсний хөтөлбөрийг 2014 онд санаачилж байсан нь өдгөө хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр байна. Доктор Б.Ган-Очирын хувьд ч намын бүтцийн байгууллагад шат шатны алба хашсан туршлагаас гадна сайн хуульч гэдгийг ардчилагчид хэлж байна. Түүний хувьд АН-ын дотоод асуудал, өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх, хуулийн зөв гаргалгаа гаргах хүний нэг юм. Эдгээр залуус дээр нэмэгдээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан, УИХ-д хоёр сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин гээд сорчлоод байвал энэ намд ажил хийж үзсэн академик түвшний нөхөд цөөнгүй бий.

Хамгийн гол нь эдгээр нөхөд эрдмийн мөр хөөж, зэрэг цол хамгаалсан, салбар салбартаа нэр хүндтэй. Нөгөө талаар улс төрийн талбарт унаж босож үзсэн туршлага бүхий гээд олон давуу тал байна. Намын шинэхэн даргын хувьд ч улс төрийн замнал сууж хат суусан хүн. Аливаа улс орны туршлагаас харж байхад парламент нь ард түмний төлөөлийн байгууллага хэдий ч тэнд эрдэм боловсролтой, салбар салбарын шинжлэх ухаанчид сонгогдон сууж байж хөгжсөн түүхтэй. Олон ургальч үзэл бүхий нийгмийг ганцхан намын төлөөллөөр ойлгож болохгүй. МАН, АН, ХҮН, ШИНЭН, МҮАН гээд бүгд л байх ёстой. Өөрөөр хэлбэл парламентын төлөөлийн зарчим энэ замаар л явна. Тэр тусмаа АН байх ёстой. Зөв замаар явбал энэ нам яах аргагүй Монголын улс төр, нийгэмд хэрэгтэй. Гагцхүү оршин тогтнож байхын тулд Л.Гантөмөр дарга АН-д шинэ салхи оруулж, удирдлагынхаа багийг академик бөгөөд ажлын дадлага туршлага дээр суурилж бүрдүүлэх шаардлага бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.117.80) 2023 оны 08 сарын 22

Яана даа, энэ нам. ХҮН нам хоёр дахь том на м болноо

0  |  0
Зочин(103.212.117.56) 2023 оны 08 сарын 22

АН сэргэх болуу??? ХҮН МУУТАЙ ХҮМҮҮСИЙН ЦУГЛАХГАЗАР!!!\nЯЛАА ХААНА ЦУГЛАХ ВЭ??

0  |  0
Зочин(139.5.218.217) 2023 оны 08 сарын 22

Лугантөмөр ийм устсан намаар яах гээд бгаан болоо өөрөө бүүр цайсан зээл тэглэгч хахууль авагч болхоор биздээ

0  |  0
hujaa bayrtsogtiig (66.181.180.120) 2023 оны 08 сарын 22

ta nar hujaa bayrtsogtiig gargaj irvel namaa sonooj hayn daa.

1  |  0
Шаамий самуурай Алуу(31.164.61.107) 2023 оны 08 сарын 22

Алуурчин элбэгдоржийн баасаар хооллогч Шаамий самуурай охидоосоо залуу янхануудаа америкт сургасан зардалаа төл\nӨмхий самуурай боловсорлын сангаас зээл олгохдоо хахуулиа авдаг\nӨмхий самуурай зээлийг тэглэхдээ хахуулиа авдаг\nЗээлийн баримтыг санаатайгаар устгахдаа хахуулиа авдаг

1  |  0
нарангэрэл(66.181.160.56) 2023 оны 08 сарын 22

АН-гэж хэдэн хүний муу үйлээр дүгнэж хэлж болох байхаа бид одоо ямар нийгэмд амьдраад байнаа гэдгээ бодох хэрэгтэй харин улс орныг нэг нам биш олон нийтийн оролцоотой байлгах зорилготой байх хэрэгтэй байгаа шүү энд бичсэн зүйлүүдийг харах нээ захиалгатай юм шиг юм харагдаад байна да АН байнауу МАН байнауу тэр бол хүмүүсийг сонголт гэхдээ шударга байх хэрэгтэй цаг шүү

0  |  0
З(66.181.160.40) 2023 оны 08 сарын 22

АН гэж бдаг юмуу алуурчин Эрдэнээ,Үүл,жонхуу дүрвэд Хуй,хүзүү Эба нар мөнүү

2  |  0
ард түмэн (124.158.67.67) 2023 оны 08 сарын 22

ШАЙМИЙ ӨӨРӨӨ ХУЛГАЙЧ. ӨӨРӨӨСӨӨ САЛ ХА ХА ХА ХА

2  |  0
zochin(49.109.4.234) 2023 оны 08 сарын 22

ene suudliin dontoi nuhud odoo uursduusu ichehgui yum aa ardtumenniihu bolomjiig ene olon jil hangaltai hulgailsan nuhud odoo bur ta nariig harhaar oi gutah yum AN nam erun ardtumend gavya baiguulsan bidend ogt haragdahgui yum

0  |  0
Мөнх(66.181.183.174) 2023 оны 08 сарын 22

Баяр Сэрэлт киноны ах ламын ‘’морин цагаас өмнө баруун урагш нүү. Хойт насандаа хонин гүрвэл болно” гэж айлддагтай адил юм бичжээ.\nДараагийн удаад Баярцогтыг магтсан юм бичнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

1  |  0
10(66.181.183.126) 2023 оны 08 сарын 22

Одоо шууд Жонхуу хулгайч аа дагах нь АН -аас явж болно гээд хөөгөөд явуулдаг газар шдэ. Жонхуу Данх 2 яваандаа нэгдэх юм байгаа шдэ. Боловсролгүй хулгайчдын ФРАКЦ

0  |  1
zochin(103.212.117.171) 2023 оны 08 сарын 22

odoo an gesen durakuudaas awakh neg ch amitan alga , uls ornyg awaad yawakh naad zakhyn medleg bolowsroltoi durak alga daa , meddeg yum ni ardchilal ,erkh chuluu l gej khashgirna , pizda gej , za yaj baigaad erkh awbal buleglen uls ornoo khulgailakh , ardchilal erkh chuluu gesen dalbaan dor ard irgediig khuurch baigaad

1  |  1
Top