Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас өнөөдөр /2023.08.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга Д.Гантулга "Монгол Улсын төсвийн тухай хуульд бүрэн удирдлагын тухай хууль гэж бий. Төсвийн хувиар санхүүжүүлэх гэж байгаа бол хагас коксожсон нүүрс худалдаж авах нь хамгийн оновчтой арга юм гэдгийг танилцуулах ёстой. Гэвч ийм танилцуулга огт байхгүй байна. 177 тэрбум гэдэг чинь маш их мөнгө. Одоо бүр мөнгө тараалт нь төгсрөөд иргэдийнхээ зовлон дээр дөрөөлж тавладаг болж гэх хардлага яах аргагүй төрж байна. Тиймээс ХҮН нам агаарын бохирдлыг хэрхэн буруулах талаар иргэд аж ахуйн нэгжүүдийн дунд уралдаан зарлаж байна. Энэхүү уралдаан нь агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан юм. Товчхондоо бол 177 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс худалдаж авхаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг шалгаруулна. Дахин судалгаа хийхгүйгээр одоо байгаа судалгаан дээр үндэслэсэн бизнес эрхлэгчид, иргэд эрдэмтэн судлаачдаас их санаа ирж байгаа учир энэхүү уралдааныг зарлаж байна" гэв.
Тэгвэл ХҮН-ын дэргэдэх “Бодлого судалгааны хүрээлэн”-гийн захирал Б.Отгонтөгс "Өвөл болохоор бид агаарын бохирдол ярьж эхэлдэг. Энэ асуудалд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болсон. Уг чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувь хүмүүс хүртэл бий. Тэдний саналыг сонгон шалгаруулах, тэдний хийсэн ажлыг үнэлэхийн тулд мөнгөн шагнал өгөхөөр шийдсэн. Олон нийтээс хөрөнгө босгодог биеэ даасан платформыг ашиглан хөрөнгө босгох гэж байгаа. Энэ талаарх мэдээллийг цахим сувгуудаар дэлгэрэнгүй хүргэх болно. Агаарын бохирдлын эсрэг нэгдэж, өөрсдийнхөө эрүүл мэнд, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө, нийгэм, хотынхоо төлөө санаа зовж байгаа бүх хүн энэхүү ажлыг дэмжиж байна гэдэг байдлаар өөрсдийнхөө боломжоор мөнгө хандивлахад нийт цугласан мөнгийг зөв төслийг сонгон шалгаруулах, тодорхой экспертүүдийг ажиллуулж цалинжуулах, хамгийн сайн төсөлд урамшуулал өгөхөд зарцуулах болно. Сонгууль ч бай, нийгмийн том акц ч бай энэ болгонд иргэд өөрсдөө мөнгө босгож, оролцдог системд орох цаг болсон" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хэлж чалчиж чаддагч хийж чадаггүй хүмүүс хүнамд бдаг