БНСУ агаарын түгшүүрийн үеийн сургуулилт хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

БНСУ өнөөдөр /2023.08.23/ ард иргэддээ зориулан агаарын түгшүүрийн дохиоллын үеийн сургуулилт хийх талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын энэхүү сургуулилт нь сүүлийн зургаан жилд анх удаагаа болж байгаа юм.

Өлчи хотод дөрвөн өдөр үргэлжлэх иргэний хамгаалалтын сургуулилтын хүрээн дэх агаарын довтолгооноос хамгаалах сургуулилт нь лхагва гарагт орон даяар зохион байгуулагдах гэж байгааг онцолжээ.

БНСУ 2017 оны наймдугаар сараас хойш анх удаагаа ийм төрлийн сургуулилт хийж байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Солонгосын хойгт дайн дэгдвэл БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top