ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ

2023 оны 08 сарын 26

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.08.26, Бямба гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 06.02-19.47
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Гал

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top