АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм. 

Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ "АН-ын үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр шат, шатандаа чармайж ажиллалаа. Л.Гантөмөр дарга Үндэсний бодлогын хороог хуралдуулах чиглэл ирүүлсэн. Ирэх долоо хоногийн даваа гарагт Төрийн ордны их танхимд хуралдах шийдвэр гарсан. Ярих бүх зүйлээ ярина, гаргах бүх шийдвэрээ гаргах болно" гэх мэдээллийг өгсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top