Улс төрийн ууган хүчинд шинэ улс төр хөллөж, булан тохойгоос буйдхан газар хүртэл шивнээ яриа өрнөж байгааг эх сурвалж хэлж байна. Үүнээс ч өөр сонголт үлдээгүй нь ойлгомжтой. МАН-ын дотоод дэг журмыг урт удаан хугацаанд “Нүүрсний” гэх тэргүүтэн хэргээр хайрцаглан барьж байгаа гэх боловч худлаа болов уу. Тэр тусмаа “Залуу дарга нар шударга үнэнийг тогтоож байна” хэмээн хөөргөж байгаа нь бүр ч худлаа шүү. Шударга үнэн гэж улс төрд байдаггүй юм.
МАН хэдийгээр коммунист нэртэй ч ийм эгзэгтэй цаг үед нуувчинд байгаад байна гэж лав үгүй. Нөгөө талаас “Нүүрсний хэрэг” гэх зүйлд хутгалдаад буй Т.Аюурсайхан тэргүүтэй олон нөхөд зүгээр сууна гэж байхгүй. Улс төрийн ийм эгзэгтэй цаг үед хэн ч гэсэн хэргээ наймаалцаж, нэрээ цэвэрлэхийг бодно. Ганцхан боломж тосон зогсож байхад зүгээр суухгүй. Одоогийн байдлаар АТГ, Мөрдөн байцаах газар, прокурорын шатанд шалгагдаж байгаа 10 орчим гишүүн бий.
Үүнээс гадна хуучин кадр М.Энхболд тэргүүтэй нөхөд гараа хумхиад суухгүй гэхээр эрх баригч намд томоохон зодоон өрнөж таарна. Өргөж тэтгэж явсан нялхастаа нохой шиг хөөгдөөд явсан хүн лав талархаад суухгүй. Эцэслэн шийдэгдээгүй ч “Нүүрсний” гэх хэрэгт холбоотой нөхөд ч бий. Огт холбоогүй хэлмэгдсэн гэх нөхөд ч бий. МАН-ын эрх баригчдын суудал дотооддоо ч нийгэмд ч ганхаж буй энэ цагт л хазайлгаж хөдөлгөж байж асуудлаа шийдүүлнэ. Нүүрсний гэх хэргийг тэргүүлж буй Т.Аюурсайхан “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү” хэмээн заналхийлж байгаагийн цаана зүгээр ч нэг уур хилэн байгаагүй нь лавтай. Т.Аюурсайхан бол МАН-ын удирдлагуудын халаасанд байгаа тэсрэх бөмбөг л гэсэн үг.
Түүнчлэн “Нүүрсний” хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ч зүгээр суухгүй. Маш аюултай тэсрэх бөмбөг. Үүний араас том жижиг маш олон улстөрч удирдлагууддаа гомдол тээчихсэн хэлье хэлж чадахгүй айж явна. Гомдогсодын бүлэглэлийг зорилготой зоригтой болгон бөөгнүүлж чадах түлхүүр нь Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарт бий. Тэгэхээр энэ намрын улс төр халуухан өрнөнө. Юуны өмнө “Мордохын хазгай” болоод буй нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг унагаахаас эхлэх болов уу.
Ийнхүү Д.Сумъяабазарыг унагаасны дараа том талбай дээр тоглолт хийнэ. МАН-ын удирдлагад бүхий шантаажчин болох Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Б.Бат-Эрдэнэ гээд “зартай” нөхдөө Засгийн газарт багтаан суудал, аюулгүй байдлаа хангасан гэх боловч найдвар тун бага болж байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газар талаас биш нам талаас нь ноцож, “Би хэлмэгдсэн” хэмээн орох байх газраа олж ядсан нөхдөөр арми бүрдүүлэх бололтой. Тэгээд ч Засгийн газрын ажилд ард түмэн “Онцмуу” дүн тавьж байгаа. Хэтэрхий их хөөстэй тоон мэдээлэл өгч байгаагаас өөр зүйлгүй гэдгийг ч хэлсэн. Нөгөө талаас МАН-ын Удирдах зөвлөл дотор ч маргаан дэгдэж байгаа учраас тал талаас нь боргоод эхлэх нь лавтай. Ингэхээр МАН-ын зодоон маргааш эхэлнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 30 )
Угаасаа Ман нам цаашаагаа ийм байдлаараа явах болмжгүй болсон. Ард түмэн гэж их худал ярьсан даа. Одоо ард түмэн чинь бодит шийдэл хүлээж хүсч байна. Та нар чадах уу????\nХар машинаар сонгууль хийнэ гэвэл хэн ч очиж сонгууль өгөхгүй. Одоо болсон шүү. Ман аа сайн л бодооройдоо. \nНүүрсний хэргээс эхлээд хөгжлийн банк нийгмийн даатгалын БЗС өөр бусад авилга болоод хийсэн нүгэлүүдээ цэгцлээгүй шийдээгүй цагт Ман орших эс орших нь яригдах биз.
Цэвэрлэгээг эхлүүлсэн залуусаа гишүүд нь дэмжээд нэг мөр сайхан цэвэрлээд аваасай!!\nУлсын маань ирээдүйд хэрэгтэй юм даа.
Зодолдох тусмаа суурь нь бэхжиж байдаг...УУГАН ЭЦЭГ ..нам шүү..муулах тусам ГЯЛТАЙГААД ..өгнөө...ХАРЖ л байгаарай....
АЛАЛЦААД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН.
Goido goido
Ёстой хэрэг алга!!!Бараг бүгдээрээ худалч,хулгайч,авилагач.!!!Түй!!\nАВАХ ЮМ АЛГА!!!
Хөөрхий муу Баавар хэнтийн 3 тэнэг гээд л оноод хэлчихсэн байна ш дээ ккк.
А үсгээр эхэлсэн нэртэй хүн бүхнийг барьж байгаа гишүүнээс буулгах кноп дарсан болгоныг айлгаж байгаа
Ямартай учир шалтгааны үүднээс бодох туршлагатай, мэдлэггүй дээр дураараа 2 хүүхэдээс нэн тэргүүнд МАН -н салгаад авчих нь юу юугаас илүү чухал шүү!!!
Төрийн эргэлтээс өөр сонголт бхгүйдээ Энэ аалзны торыг өөрчлөх өөр арга бхгүй
Новш гэж Ямар маанаг нь 13 а маягтыг ингэж сунжруулав аа
За да. Баавар нэгэнтээ хэнтийн 3 тэнэг гэж алдаршуулж билээ. Око нямбуутар мэт заг бүхэлдээ хэнтий болж алтан ураг гэгдэх болсон нь улсыг сүйрүүлэх боллоо. Асуудал ярих нь зөв
Ayursaikhan anus nii chatsaga uhsen atsniih n tesrex bumbug bdgiin xudalaa bandi tiim l yum bol bi nuurser ingetlee xaga bayajaagui gej notlood ter darga nartaigaa temtseldee . Chadahchgui l bhgui yu. Mvv xvlchigar utreenees garcan yanknii zulbagasaga. Boojgoinii yalgadas mongoliin niigmiin shaar shavhrvv tsarailsan xvjaagiin udam. Lalriin xar yanknii vmhii al
Сонгуулийн өмнөх улстөрд өндийж байгаа эдийн засгаа алчихвий дээ
Мөрдөстэй хулгайч маш их бга шүү!
Ter ediin zasag, hugjliin turuun nariin bichgii darga asan Handjaviin Batjargaliig shalgaarai. Ter nuursnii ochnoon terbum ih nayd tugrugiig ugaaj Jargalantiin amand 20iod haus bariulsang barij shalguulaachee, Erunhii saidaa. Iim tom luivarchid, tenderchid, tsunh barigchid manai namd MAH-d daanch olon boljee.
оюунэрдэнэ Женкотг хамгаалсаар байгаад унах юм байна л даа нүүрсний хулгайн номер нэг гэж зарлачаад жил зүгээр явууллаа ард түмэн харсаар байгаад цөхөрч байна даазочин
АН тэнэг мангар хов базагч хүнийг гүтгэж харлуулсан балай хүмүүсийн цуглуулага шдээ. Кк
OyunErdene shig shudarga 5-6 zaluu ene namd baihad l boloh yum. Ayursaikhand ih naidlaga tabij bsan,shudarga bys hun baij. Oyunerdeniig Erunhiilugch demjih baih gej naidaj bnaa.
Заадаа ингэж байхын оронд Эх орондоо тангараг өргөсөн мөрдөстөнгүүд минь ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ БҮРЭН МӨСӨН ЭХ ОРНОО ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУД БОЛОН ГАЗРЫН БАЯЛАГТ МААНЬ ЭЗЭН СУУСАН ГАДНЫ ДАРХАЛАГДСАН ДЭЭРЭМЧИД, ЭХ ОРНООР МИНЬ ДОЛЛОР УГААЖ БАЙГАА ГААДЫНХАНААС БҮРЭН МӨСӨН ЧӨЛӨӨЛЖ САЛЖ АВМААР БАЙНА ДАА . Сонгууль яахав ТЭДЭН ОЛГОХ 4 ЖИЛИЙН БОЛОМЖ ТАЙВШИРАЛ НЬ одоо болсоон нөхөд минь \n
shutis atman chuluunhab nogoo muu hulih ataman chuluundabaa uhtel zoodol 2 naiz ohing buagala ablaa.
tis surguulin atman big atman chulunhab chuluunbold 2 niled nogoo hulih jopomo chuludabaag hemhertel zodloo shono disko gada talabaid.
ИЙМ ЮМ БИЧИХЭЭСЭЭ ИЧМЭЭР ЮМ. ШУДРАГА ҮНЭН УЛС ТӨРД БАЙДГҮЙ Ч ГЭХ ШИГ. ТЭГЭЭД АРДЧИЛСАН НИЙГЭМ ГЭДЭГ ОЙЛГОЛТЫГ АРЧИЖ ХАЯАД НӨГӨӨ ХАХУУЛЬДАА ИДЭГДЭЭД СУУХ УУ. ТЭР НЬ ӨӨРТ ЧИНЬ ТААЛАГДДАЖ ХҮСЭЛ ЧИНЬ БОЛОВЧ ГАДААД ЕРТӨНЦ ЧИНЬ ҮҮНИЙГ ТЭВЧИХГҮЙ БАЙНА.
энэ хулгайчуудаас төрөөс луйвардаж хийсэн бүгдийгн нь буцааж авах хэрэгтэй байнаа
Sumya unalaaa yu estoi goridowoo kkk
Атаа хорсолгүй, авилгалгүй, ажилсаг шударга нийгмийг хүсч байна
Нам дамжсан хулгайч нарыг байх ёстой байранд нь тавьж байж улс орон хөгжинө.
АН-ын ээлжит явуулга. МАН-ыг мэдэхгүй байж яс хаяна. Хооронд нь хагаралдуулахыг хичээнэ. Даанч үр дүн муу. Цагаа болоход энэ нам Чадахгүйгээ чөлөөлнө. Чадахаа томилно. Даваасүрэн, Сүхбаатар. Бат-Эрдэнэ нар бол салбар бүртээ л шалгарсан хүмүүс. Яагаад тэднийг Засгийн газартаа томилж болохүй гэж. Энэ чинь Монгол Улсын Засгийн газар. Тиймээс 330 мянган гишүүдээс шилдгийн шилдгээ л ажиллуулна шүү дээ. Тэгж чадахгүй бол Засгийн газар байхын хэрэг юун.
Нам гэж албан тушаалын хуйвалдаан хулгайч нарын бөөгнөрдөг газар
Ингээд жирийн иргэд бодхоор ер нам гэж тэр дундаа МАН гэж ер нь юу юм бэ? Мөнгөтэй хүмүүсийн цугларсан МАФ-ын байгууллага юм биш үү. Тэдний төлөө сонгууль өгнө гэхээс дургүй хүрч байна. Яагаад гэвэл тэд эх орны минь хамаг баялагийг харийнханд хямдхан зараад эх орон ард түмнээ хүчээр ядууралд оруулж байна.