АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2023.08.28/ 12:00 цагт товлосон. Гэвч одоогоор ирц бүрдээгүй, хурал эхлээгүй байна.
Энэ үеэр УИХ-н гишүүн асан О.Баасанхүү "УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдсан. Тэрнээс хойш бүх дарга нар хүчин төгөлдөр бус болсон. Одоо бүх дарга нараа албан ёсных болгох байх. Намын дүрэмд зааснаар өмнөх багт ороод ялагдал хүлээлгэсэн багийн гишүүд шинэ багт орохгүй байх гэж бодож байна. Х.Тэмүүжин, Я.Санжмятав нарын баг ялагдал хүлээлгэсэн. Сайн ажилласан бол өөр үр дүн гарах байсан байх. Гэхдээ намын дарга хэнтэй ажиллахыг хүсэж байна тэрийг нь Үндэсний бодлогын хороо баталгаажуулаад л явна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мэтийн хог новшийг зайлуулахгүй бол АН СЭРГЭХГҮЙ ШҮҮ