С.Эрдэнэ тойргийн гадна үлдсэн ч "ГАР, ХӨЛ" нь тойрогт багтжээ 

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсон өдрөө "Хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй" хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл нэгэн цагт АН-ыг толгойлж явсан С.Эрдэнэ тойргийн гадна үлдлээ.

Хэдийгээр тэр тойргийн гадна үлдсэн ч түүний гар, хөл нь Л.Гантөмөрийн тойрогт багтсан харагдана.

Учир нь, АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр /2023.08.28/ болсон.

Энэхүү хурлаар АН-ынхан нэг тэргүүн дэд, 15 дэд даргаа сонгосон. Өөрөөр хэлбэл, АН-ын тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогт ажиллахаар болсон бол дэд даргаар УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Галиндэв, АН-ын Ажлын албаны дарга Э.Одбаяр, өмгөөлөгч О.Алтангэрэлээс гадна Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн, Т.Пүрэвхатан, Ш.Жандос, С.Буяндэлгэр, П.Батчимэг нар сонгогдсон юм. 

Харин шинээр сонгогдоод байгаа 15 дэд даргын дунд АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн гэх тодотголтой хэдэн нөхөд ч багтжээ.

Тухайлбал, Ц.Уртнасан, Э.Одбаяр нар байна. С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад Ц.Уртнасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бол Э.Одбаяр Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байв.

Энэ мэтээр АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа эв нэгдлийг чухалчилж Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нартай тохиролцож, хөшигний ард эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчим барьж дэд дарга нараа сонгосон байхыг үгүйсгэхгүй. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhe(83.251.235.110) 2023 оны 08 сарын 30

Muusain golognuud bugdere dald oroosoi

0  |  0
zochin(66.181.160.125) 2023 оны 08 сарын 30

Тэргүүн дэд дарга нь Баярцогт байхаараа яахав дэ. Хужааг хэн ч дэмжихгүй. Дээр нь 100 ямаанд 60 ухна гэдэг шиг 15 дэд дарга нартай гэнээ.2024 онд сонгуульд юуч үгүй хоцрох нь тодорхой.

0  |  0
Зочин(202.126.90.160) 2023 оны 08 сарын 30

АН үнэхээр бүтэхгүй юм байна нөгөө л хэд Гантөмөр, Баярцогт, Түвдэндорж, Амаржаргал Элбэгдоржийн зөвлөх асан Өнөрбаяр, Эрдэнэ , Баттулгын гар хөл гээд ерөөсөө яг хэвээрээ ой гутаж байна даа.

0  |  0
Zochin(202.126.89.142) 2023 оны 08 сарын 29

Энэ бах мэлхий амьд бхад АН д хагарал,хэрүүл тасрахгүй юун ялалт Түй цаашаа

0  |  0
4(66.181.161.8) 2023 оны 08 сарын 29

Эцэг хүү 2 ллаларын ацнууддаа

2  |  0
Баян(66.181.191.95) 2023 оны 08 сарын 29

Хятадын монгол дэд дарга болжээ.даога болсноо сая доллар шигээ мартанаа.

0  |  0
6118(103.57.94.202) 2023 оны 08 сарын 29

Хулгарыг л зайлуулчихвал. Саяын дайснаас илүү дайсан гэдэг дээ

0  |  0
Ховд(59.153.112.252) 2023 оны 08 сарын 29

АН-ынхан тэргүүн дэд даргаараа Лео гэдэг луйварчин Хятад хүнийг томилжээ,\nМөн “ ард түмэн гэдэг бол гуйлгачин хүн сүрэг, би тэдэнтэй доошооо орж харьцдаггүй” гэдэг Амаржаргалыг дэд даргаараа тавьжээ,\nМАН-ын бодлого ч хэрэгжээд л байна даа

0  |  0
Top