Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2023.08.28/ ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ардчилсан намын бүрэлдэхүүн өнөөдөр бүрэн бүрэлдэнэ. Нэг үгээр Л.Гантөмөр даргын баг бүрдэнэ гэж ойлгож болно. Үндэсний бодлогын хороо 304 гишүүнтэй байсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Их хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой холбогдуулан 504 болгосон. Ардчилсан намд маш олон лидер бий. Тэдгээрээс хэн нь 2024 оны сонгуульд намынхаа гал тогоог бариад орж чадна гэсэн хүнээ намын дарга шийднэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Хуралдаан хэдийгээр 12 цагт зарлагдсан ч гурван цаг гаруй хоцорч эхэлсэн. Шалтгааныг нь ҮБХ-ны зарим гишүүдээ хүлээсэн гэж байв. Харин тус намын гишүүн Б.Цэгмид хурал эхлэхээс өмнө үймээн дэгдээж, түүнийг танхимаас дамжлан гаргасан. Тэгвэл үүнийгээ тус намынхан “Манай намынхан дотоод ардчилалтай, ийм зүйл байх. Дээрээс нь ганцхан хүн ийм байдал гаргаж байгаа учраас тэр хүн өөрийнхөө үгийг хэлэв үү, өрөөлийн хатгаас байв уу гэдгийг шүүх шаардлага байхгүй” гэсэн юм. Тэгвэл энэ хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Дүрмийн дагуу заалнаас нэр дэвших боломж байхгүй.
Яагаад гэвэл намын дарга өөрийнхөө удирдлагын багийг гаргаж ирж буй учраас тэр юм” гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарь “Энэ хурлаар дотоод зохион байгуулалтын ажлыг чамбайруулна. АН-д олон үзэл бодлын зөрүү бий. Гэхдээ нээлттэй, олон намаас бүрдсэн фракцтай учраас үзэл бодлоо илэрхийлж буй асуудал нь жирийн үзэгдэл. АН-д цаг хугацаа бага үлдсэн учраас энэ хурлаараа намынхаа дотоод бүтцийн асуудлыг идэвхжүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН гар хуруугаа дүрснээр гурван жил замбараагүй явж ирлээ. Хэн түрүүлж МАН дээр очиж хадаг барьсан нь энэ намын эзэн болох гэж оролддог байсаар ирлээ. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийг үл ойшоон өөр өөрийнхөө дүрмийг зохиож, өөрийнхөө хүмүүсийг ҮБХ-нд шургуулах гэсэн хүмүүс байна. Бид маргалддаг ч гэсэн учраа олдог нам” гэсэн юм.
АН-ын дарга Л.Гантөмөр гишүүддээ хандаж илтгэл тавьсан. Тэрбээр "Ямар ч байсан нэг зааланд гишүүдээ суулгаж чадлаа. АН юунаас болж ялагдав, яагаад ийм байдалд хүрэв гэдгийг судалсан. Тэр шалтгаан өнөөдрийн хурлыг эхлүүлэхгүй байгаа юм. Маргаашийн сонгуульд ялагдах вий гэж айсандаа энэ хэрүүлийг хийж байна. Энд ҮБХ-ны хурлаа хийх, энд би даргын хувиар зогсох эхлэлийг тавьсан С.Баярцогтод баярлалаа. С.Эрдэнэ даргадаа талархъя. Намын тамгаа өгсөн Х.Баттулгад баярлалаа. ҮХНӨ, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль бол өнөөдөртөө ардчиллыг хамгаалах, маргаашдаа АН-ыг олонх болгох хууль юм шүү. Ийм хуулийг батлахад багагүй хувь нэмэр оруулсан УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүндээ талархах ёстой. Та нар зоригтой байсан, ухаалаг байсан. Хамгийн чухал зүйл бол АН-ын эрх чөлөөний үзэл санааг Монголын залуучууд, Монголын бизнес эрхлэгчдэд үзэл санаа, стратеги болж чадаагүй юм байна. Тиймээс монголчуудад хандсан тунхаг гаргана. Тунхаг дэрээ тулгуурлаад стратеги гаргана. Гучин жилийн турш ялагдахгүй стратеги гаргаж ирнэ. Бид өнөөдөр хангалттай олон дэд даргатай болчихлоо. Сонгуулийн ажил руугаа шууд орно. Тиймээс энэ хурал эв эеийг сахисан хурал болоосой. Энд байгаа 400 гаруй хүн бүгд дарга болж чадахгүй. Гэхдээ намын эвийг хангаж, сонгуульд бүрэн орж, ялж чадах баг эндээс сонгогдоно гэдэгт итгэж байна" гэсэн.
Ардчилсан нам энэ удаагийн хурлаар УИХ-ын гишүүдийн суудлын тоог 126 болгосонтой холбоотойгоор ҮБХ-ны гишүүдийнхээ тоог 504 болгож батлав. Мөн тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томилсон бол дараах 15 хүнийг дэд даргаар томиллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
jinhene setgets sudlalin tuwin gajigud gej ednig helne de medreliin asudaltai pizda narig tuged shuged oruöchihaan yumu hahaha yooy im dargin seter zuh durtai lalrud mongold hog negere bdag y bna dw pizda nara nam dagaj sudal ezlehgui bol amidarch chadahgui bna u gutamshigudaa… teged bas mongom ulsa hugjuöne gechihje ta nar shig dutu tursun lalrud mongol ulsa yag higjulj haragdachh\n
\nMuusain khurliizuudiig bitgii songooroi!!!
xoorxii
Эргүү новшнууд
АН АРВАН ЦАГААН БУЯНЫ ЗАМДАА ОРЖ ДЭЭ ХӨӨРХИЙ
АН, дотроо эв нэгдэлтэй хангаж чадахгүй байгаагын илрэл. Гантөмөр та. Боловсролын сайд хийж байхдаа, Боловсролын салбарыг самраад явсан даа. Үр дүн нь одоо илт. Боловсролын үe үеийн Боловсролын сайд нараас, сургалтын хөтөлбөрийг өөрчлөх нэрээр сургалтыг унагасан олиггүй хүн. Сайдаа болиод, хувийн дунд сургууль байгуулсан. Ардуудын хүүхдийн амьдралаар тоглосон хүн. Монголын төрийг яаж удирдах юм бол доо.
Гантөмөр Японд сурсан инженер гэж сонссон. Яагаад өндөр технологитой гэгддэг Япон технологи Монголд орж ирдэггүй юм бол. Яагаад Японы машины үйлдвэр Монголд баригддаггүй юм бол??? Энэ асуултыг би олон удаа таьдаг. Япон технологио нуудаг орон юм болов уу? Эсвэл Монгол залуучуудыг улс төрийн зорилгоор сургаж байв уу? Хэн энэ асуултад хариулах вэ? Хариулт Бна уу?? Гантөмөр АН-ыг төр барьдаг нам болгоно гэдгийн цаад агуулга юу бна? Эхлээд өөрийгөө олон түмэнд таниулах хэрэгтэй бус уу?
Дотроо шинэ үеэ гаргаж чадахгүй байж битгий худлаа яриа аа. Юу ч хамаагүй амлаж байгаад гараад ирэе гэвэл тэр цаг үе өөр болсон байхаа.
ХУЦВАА
1сая доллор мартдаг хужаагийн шээстэй нам явахгүй шүү
ПЭЭЭЭЭ УВАЙГҮЙ НӨХӨР ЮУН ДУРААРАА ЮМ
Ene Bayartsogttoi vneheer bvehgvi bi AN gichvvn bi demihgvi.
Ene bvexgui
Баярцогт Элбэгдорж Эрдэнэ мэт байгаа цагт АН хэзээ ч өөдлөхгүй, юун сонгуульд ялах... Хошгорч бна дааа...
dandaa l tsunh barigch hiij yavsan, hulgaich ugshiltai hujaagiin hurliizuud yag 30 jil tur barij haragdaach.Mongoliin arx tumen tebeg bish.Ardchilsan hujaanuud yaj hulhin deer tsetseg urguuldagiig meddeg bolson.
ee burkhan mini , ene ul butekh durakuud mongolyg maani udirdakh sanaatai yum uu, tur , ulsyg awaad yawchikh gants ch amitan alga daa
Чи чадахгүй ээ. өөрийгөө хэн гэж бодоов???
Эрлийз хурлызууд Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ гэж ярихгүй, намтай алалцах юм яриад байх юмаа, маш эмгэнэлтэй