Л.Гантөмөр: Гучин жилийн турш ялагдахгүй стратеги гаргаж ирнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр (2023.08.28) ээлжит бусаар хуралдлаа.


Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ардчилсан намын бүрэлдэхүүн өнөөдөр бүрэн бүрэлдэнэ. Нэг үгээр Л.Гантөмөр даргын баг бүрдэнэ гэж ойлгож болно. Үндэсний бодлогын хороо 304 гишүүнтэй байсан ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Их хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой холбогдуулан 504 болгосон. Ардчилсан намд маш олон лидер бий. Тэдгээрээс хэн нь 2024 оны сонгуульд намынхаа гал тогоог бариад орж чадна гэсэн хүнээ намын дарга шийднэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Хуралдаан хэдийгээр 12 цагт зарлагдсан ч гурван цаг гаруй хоцорч эхэлсэн. Шалтгааныг нь ҮБХ-ны зарим гишүүдээ хүлээсэн гэж байв. Харин тус намын гишүүн Б.Цэгмид хурал эхлэхээс өмнө үймээн дэгдээж, түүнийг танхимаас дамжлан гаргасан. Тэгвэл үүнийгээ тус намынхан “Манай намынхан дотоод ардчилалтай, ийм зүйл байх. Дээрээс нь ганцхан хүн ийм байдал гаргаж байгаа учраас тэр хүн өөрийнхөө үгийг хэлэв үү, өрөөлийн хатгаас байв уу гэдгийг шүүх шаардлага байхгүй” гэсэн юм.

Тэгвэл энэ хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Дүрмийн дагуу заалнаас нэр дэвших боломж байхгүй.Яагаад гэвэл намын дарга өөрийнхөө удирдлагын багийг гаргаж ирж буй учраас тэр юм” гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарь “Энэ хурлаар дотоод зохион байгуулалтын ажлыг чамбайруулна. АН-д олон үзэл бодлын зөрүү бий. Гэхдээ нээлттэй, олон намаас бүрдсэн фракцтай учраас үзэл бодлоо илэрхийлж буй асуудал нь жирийн үзэгдэл. АН-д цаг хугацаа бага үлдсэн учраас энэ хурлаараа намынхаа дотоод бүтцийн асуудлыг идэвхжүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН гар хуруугаа дүрснээр гурван жил замбараагүй явж ирлээ. Хэн түрүүлж МАН дээр очиж хадаг барьсан нь энэ намын эзэн болох гэж оролддог байсаар ирлээ. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийг үл ойшоон өөр өөрийнхөө дүрмийг зохиож, өөрийнхөө хүмүүсийг ҮБХ-нд шургуулах гэсэн хүмүүс байна. Бид маргалддаг ч гэсэн учраа олдог нам” гэсэн юм.

АН-ын дарга Л.Гантөмөр гишүүддээ хандаж илтгэл тавьсан. Тэрбээр "Ямар ч байсан нэг зааланд гишүүдээ суулгаж чадлаа. АН юунаас болж ялагдав, яагаад ийм байдалд хүрэв гэдгийг судалсан. Тэр шалтгаан өнөөдрийн хурлыг эхлүүлэхгүй байгаа юм. Маргаашийн сонгуульд ялагдах вий гэж айсандаа энэ хэрүүлийг хийж байна. Энд ҮБХ-ны хурлаа хийх, энд би даргын хувиар зогсох эхлэлийг тавьсан С.Баярцогтод баярлалаа. С.Эрдэнэ даргадаа талархъя. Намын тамгаа өгсөн Х.Баттулгад баярлалаа. ҮХНӨ, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль бол өнөөдөртөө ардчиллыг хамгаалах, маргаашдаа АН-ыг олонх болгох хууль юм шүү.

Ийм хуулийг батлахад багагүй хувь нэмэр оруулсан УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүндээ талархах ёстой. Та нар зоригтой байсан, ухаалаг байсан. Хамгийн чухал зүйл бол АН-ын эрх чөлөөний үзэл санааг Монголын залуучууд, Монголын бизнес эрхлэгчдэд үзэл санаа, стратеги болж чадаагүй юм байна. Тиймээс монголчуудад хандсан тунхаг гаргана. Тунхаг дэрээ тулгуурлаад стратеги гаргана. Гучин жилийн турш ялагдахгүй стратеги гаргаж ирнэ. Бид өнөөдөр хангалттай олон дэд даргатай болчихлоо. Сонгуулийн ажил руугаа шууд орно. Тиймээс энэ хурал эв эеийг сахисан хурал болоосой. Энд байгаа 400 гаруй хүн бүгд дарга болж чадахгүй. Гэхдээ намын эвийг хангаж, сонгуульд бүрэн орж, ялж чадах баг эндээс сонгогдоно гэдэгт итгэж байна" гэсэн.

Дугаар шилжих мөчид АН-ын ҮБХ-ны хуралдаан түр завсарлаад байсан бөгөөд нэг тэргүүн дарга, есөн дэд даргатай болгох чиглэл барьж байгаа гэсэн мэдээлэл байсан юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард (202.179.21.201) 2023 оны 08 сарын 30

монголчуудад таалагдах ганцхан зам үлдсэнийг мэдэх үү 30 жилийн хулгайчуудыг бүгдийг баривчилж бүх хөрөнгийг нь хурааж монголынхоо өрийг дарж хулгайн гэрээгээр хийгдсэн уурхайнуудаа ашигтай ажиллуулах болгож байж л та нар санал авч чадна чадахгүй бол гудмандаа гарч маниустайгаа хамт алхаад марш

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 08 сарын 29

zugeer l zail

0  |  0
Сэм(202.126.89.157) 2023 оны 08 сарын 29

Хаха

0  |  0
.(103.57.94.175) 2023 оны 08 сарын 29

Бууны нохой, бичсэн зүйл устгадаг

0  |  0
zochin(139.5.217.10) 2023 оны 08 сарын 29

esh khuurkhii muruudchikhsun yum , 30 jil mongolchuudyn tolgoig erguulekh yum genee , kkk , ed naryn dund oligtoi amitan gants ch alga daa

0  |  0
зочин(202.9.40.116) 2023 оны 08 сарын 30

ЧААВААС ДАА ЭДНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙГ, ДАНДАА ХУЛГАЙЧДЫН ГАР ХӨЛ ТЭДНЭЭС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭДЭНД ХЭН ИТГЭХ ВЭ

1  |  0
Top