Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Уг айлчлал нь Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаа юм.
ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)
Пүрэв гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр
18:30 Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
Баасан гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр
10:00 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/
Бямба гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар
09:00 Албан ёсны угтах ёслол /Д.Сүхбаатарын талбай/
09:30 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ /Төрийн ордон/
10:20 Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ /Төрийн ордны “Их Монгол” танхим/
11:00 Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10 Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00 Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ /Гэгээн Петр, Паулын сүм/
Ням гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр
10:00 Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/
16:00 Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/
Даваа гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр
09:30 Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ
“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно
11:30 Үдэх ёслол
“Чингис хаан” олон улсын нисэх буудал
12:00 Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20 Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ
Сэтгэгдэл ( 4 )
Яг үнэн өөрсдийнхөө шар хувалзнуудыг дийлэхгүй ядаж байгаа мөртлөө сатаны хүүхэд, амилсан чөтгөр нэрээр алдаршсан аймшигтай гэмт хэрэгтэнг яагаад урьж залж авч ирсэн юм бол? Мөнгөнд нь л болсон байх. Монголд ирээд хоноглох үед нь манай хамба лам нар өрөөнд нь ламхай банди нарыг хүчээр ятгаж оруулана л даа. Тодорхой. Заваарсан хар өвгөн үхээсэй. Монголд ирж бузар булай гэмт хэрэгээ хийх гэж л байхгүй юу даа.
Монгол бол хэзээнээсээ хүний шашин шүтэх эрх чөлөөг эрхэмлэж ирсэн улс.Тавтай морил
Энэ чинь улс
энэ лам нар манай ямар хэрэгтэй юм бол өөрсдийнхөө эргүү лам нарыг яая даа гэж байхад