-Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон дэд даргын суудлыг авч чадсан бол С.Эрдэнэ удаалж байна-
Саяхан Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, нэг Тэргүүн дэд дарга, 15 дэд дарга томилсон Ардчилсан намынхан өчигдөр хэвлэлийн хурал зарласан боловч хойшлуулав. Энэ нь Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй хойшлуулсантай агаар нэгэн зүйл болж байна. Учир нь тэд энэ удаагийн хэвлэлийн хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас тодорсон удирдах багаа танилцуулах байсан ч хойшилж байгаа нь эцэслэн тохиролцоонд хүрээгүйг харуулж буй хэрэг. Фракцууд Ерөнхий нарийн бичгийн даргаа тохирч чадаагүй нь ихээхэн хардлага дагуулж буй. Л.Гантөмөрийн тамга гардаснаас хойшхи үйл явцыг харахад тийм ч удаан нас алга. Өөрөө бол “АН-ыг 30 жилийн турш ялагдуулахгүй стратеги гаргаж ирнэ” хэмээн томорч байгаа ч бодит байдал дээр өөрт нь гурван сарын нас байна уу үгүй юу гэмээр харагдана.
Л.Гантөмөр амьхандаа л том том стратеги ярьж байгаа ч ах нарынхаа гаргасан жимээр явж байгааг бид урьд өмнө дурдсан. Тэрбээр хэрдээ л фракцуудын эрх ашгийг хангах үүднээс 15 толгой дороо залж, өвгөдийнхөө замаар гараанаас гарсан. АН-ын дарга болох гэж удтал зүтгэсэн С.Баярцогт дарга болж чадаагүй учраас Ерөнхий нарийн бичгийн даргад санаатай байсан ч Тэргүүн дэд дарга гэх бараг үүрэггүй шахам орон зай гаргаад түлхчихлээ.
Түүний туйлын зорилго бол АН-ын дарга болох. Тэгэхээр фракц фракциас ирсэн 15 дэд даргын дунд яс хаях гол хүн. АН зодоонтой байж л С.Баярцогтод ашигтайгаар эргэх учраас зүгээр ч нэг хоосон шахам орон зайд очоогүй. Түүнээс бус сонгуульд ялагдсаны дараа АН-ыг авна гэсэн үг биш. Тэд айсуй сонгуульд ялагдлаа бол дүрмийн дагуу удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээн огцрох учиртай. Тэгэхээр С.Баярцогт зүгээр нэг хариуцлага хүлээхийн тулд энд ирээгүй. Сонгуулиас өмнө Л.Гантөмөрийг хэрхэн татан унагаах тухай л бодож байгаа.
Мөн 15 дэд дарга дунд Ерөнхий нарийн бичгийн даргад санаатай олон нөхөд байсан ч тэднийг тодорхой үүрэг, дүр байхгүй Дэд дарга гэх статусаар амыг нь үдээд авав. Тэднийг ч юу байхав, фракцуудын ая талыг харсан хэрэг. Нөгөө талаас “АПУ”-ны П.Батчимэгээс эхлээд Л.Гантөмөрт санхүүжүүлэгч хэрэгтэй учраас Дэд даргаар татан оруулав бололтой. Түүнээс бус П.Батчимэгт нөлөөлөх фракц бүлэглэл байхгүй. Түүний ах Г.Батхүү агсан Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр “Чандмань” хэмээх фракц байгуулж, түүнд харъяалагдаж байсан ч энэ фракцийн хувь заяа өөрөөр эргэж, өдгөө байхгүй болсон. Галыг нь асаасан хүн нь ч алга. Тэгэхээр П.Батчимэгийг “АПУ”-ны мөнгө Дэд дарга хэмээх суудлыг авчирч өгсөн гэхэд болно. Төрийн эрх бариагүй намд юу юунаас чухал зүйл бол хөрөнгө мөнгөний асуудал байдаг хойно, үүнээс өөр арга байхгүй. Яахав, зарим эх сурвалж П.Батчимэгийг Ц.Элбэгдоржийн зүгээс дэмжлэгтэй байж магадгүй хэмээн Г.Батхүү агснаар дамжуулан хардаж байгаа ч тийм зүйл байхгүй л болов уу. Ахыг нь дэмжиж бас дэмжүүлж явсан Ц.Элбэгдорж ийн уламжлан хүн дэмжээд байхаар нөхөр биш. Тэгээд ч П.Батчимэг түүний төлөвлөгөөний дагуу АН-д дотор ажиллаж, бужигнуулаад байхаар дүр биш. Тодотговол, түүний найдвартай гар хөл байж чадахгүй учраас Ц.Элбэгдорж хэзээ ч түүнийг дэмжихгүй.
АН-ыг удирдах 15 дэд дарга дунд нам санхүүжүүлэх нь бүү хэл өөрийгөө яах вэ гэсэн нөхөд цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл Л.Гантөмөрт дэмжлэг болчих нь даанч цөөн. Ерөөсөө фракц бүлэглэлүүдийн эрх ашгийг хангах үүднээс томилогдсон 15 тагнуул л бий. АН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс “АН менежментийн багийн том шинэчлэл хийж, 15 дэд дарга томилсон нь сайн хэрэг. Маш том хариуцлага” гэх мэтээр сайшааж байгаа ч цаанаа дургүй байгаа. Энэ бол зүгээр нь фракцуудын эрх ашгийг хангах гэсэн арга ядсан үйлдэл. Түүнээс бус 15 хоолны саваар яах юм. Л.Гантөмөрт сайн Ерөнхий нарийн бичгийн дарга, тэдний баг хамт олон байхад л хангалттай. Тиймээс тэр яах аргагүй ах нарынхаа буурин дээр гэрээ барьчихаад “намын шинэчлэл, улс орны хөгжил” гээд яриад байгаа нөхөрт хэн ч итгэх билээ.
Өдгөө томилогдоод буй 15 “тагнуул” дунд С.Эрдэнийн гэх 2-3 хүн, Х.Баттулгын, Ц.Элбэгдоржийн гэх мэт хүмүүс бий. Үүнээс гадна МоАХ, МҮДН, “Нэг ардчилал”, “Зүүн хойд Ази” гээд фракцуудын эрх ашгийг халааслаад орж ирсэн нөхөд АН-ыг нэгтгэж, хөл дээр нь босгоно гэхээсээ илүүтэй боломж олдвол бялуу хүртэх тухай л нэг нэгнээ хардан суугаа нь ойлгомжтой. Анхнаасаа таван намын нэгдэл дээр өндийж боссон АН-д түмэн салаа фракц бүлэглэл бий. Энэ онд гэхэд л “Хийморь”, “Од”, “Морьтон” гэх мэт клубууд байгуулсан. Үүнийгээ нам доторх фракц биш, аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзэх, академик түвшний залуусын нэгдэл хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх л эрх ашгийн төлөөх фракц бүлэглэлийн систем гэдгийг ойлгож ядах юмгүй. Сая болж өндөрлөсөн Үндэсний бодлогын хуралдаанаараа ч харуулчихлаа. Л.Гантөмөрийн хувьд алтан боломж олдож, АН-ын тамгыг өнгөрөгч өвөл гардсан ч намын доторх фракцуудаа нэгтгэж чадахгүй намрын сартай золгосон. Хэтдээ энэ нь эргүүлэн тамгаа алдах үндэслэл болох гээд байсан учраас яаран сандран 16 дарга сонгож, фракцуудынхаа эрх ашгийг хангаад цааш хөдлөв. Хөдлөв ч гэж дээ, Ерөнхий нарийн бичгийн даргаа ч томилж чадалгүй хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад завсарлав.
Хамгийн гол нь 15 дэд даргын ар талд тус бүр нэг хорчин өвгөн байгаа нь Л.Гантөмөрт ихээхэн саад тээг болно. Төрийн эрхийг намаар дамжиж авах учраас л АН хэмээх айлаас салж чадахгүй 30 жил худлаа ардчилал ярьж байгаа энэ хэдэн өвгөдөөсөө салаагүй цагт сайн сайхны тухай ярих нь үнэхээр илүүц хэрэг. Ингээд 15 дэд даргын ар талд байгаа өвгөд тэдэндээ үг зааж өгнө. Өнөөх “Утсан хүүхэлдэй”-нүүд нь хэдэн өвгөдийнхөө санааг хэрэгжүүлэх гэж төсөл төлөвлөгөө ч үгүй Л.Гантөмөрийг мөн ч их зовооно доо. Үүнээс том аюул бол эрх ашгийн төлөө өөр бусад фракц бүү хэл МАН болон бусад улс төрийн хүчинтэй нэгэн хөнжилд орж мэдэхээр нөхөд ч Дэдүүд дунд байгааг надаар хэлүүлэх юун.
Тэгэхээр энд АН-ын Дэд дарга нарын хэн нь хэнийх вэ гэдгээс цухас дурдъя. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал МҮДН-аас, Ц.Уртнасан, Э.Одбаяр нарын хувьд С.Эрдэнийн хүмүүс. Ц.Уртнасан С.Эрдэнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж үймээн дэгдээж байсан бол Э.Одбаяр нь түүнийг АН-ын дарга байхад АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Дэд дарга нарын тоогоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж байна. Түүний гар хөл Б.Пүрэвхатан, Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Ш.Түвдэндорж нарыг нэрлэж болно. Түүнчлэн Ц.Жадамбаа, Р.Эрдэнэбүрэн, С.Буяндэлгэр гэх мэт нөхөд өөрсдийн шинэ тутам клуб нэртэй фракцаас квот авч ирсэн бололтой. Ингээд зураглаад харахаар АН урьдын адил өнөөх л фракцуудын зодоон дунд үйл ажиллагаагаа далдхан “шинэчлэл” нэртэйгээр эхлүүлж байгаа нь цааш хэрхэн яаж явна даа гэх эмзэглэлийг төрүүлж байгаа юм. Одоогоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон Дэд даргын суудал авсан бол С.Эрдэнэ удаалж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Хулгайч гантөмөр охиндоо хүргэндээ төсвөөс хулгайлж өгсөн 5 тэрбумаа буцааж төлсөн үү
За чи солиорцон юм уу гол бодлогыг тэргүүн дэд дарга болон намын удирдах зөвлөл хийдэг юм ганц дарга бүгдийг хийхгүй дарга бол бодлогыг хэрэгжүүлэгч за
Энэ хөг шаарууд бүтэхгүй шүү Монголчуудаа тэр нь гайгүй гэх хүн 1ч байхгүй...
Nohoin baasnuud, 100 yamaand 60 uhna gegch bolj bna, ardchilsan nertei hulgaichuud zailval taarna
АН доторхыг огт мэддэггүй хүн, зүгээр л санаан зоргоор биччихэж. Одбаяр, Өнөрбаяр хаанаас гэчихэв ээ? Хэхэ дураараа юм бэ! Одбаяр Эрдэнийн үед ХЭГ байсан ч одоо бол огт өөр фракцийн төлөөлөл. Ерөөсөө бтчсэнүүд нь бөөн алдаа. Ийм хэрэггүй мэдээллийг хогийн саванд хийх хэрэгтэй.
МАН, АН ялгаагүй хулгайч нар шдээ. 2024 онд энэ хоёр намаас хэнийг ч бүү сонго! 30 жил худлаа ярьсан одоо болно. Шинэ улстөрийн хүчин, бие даагчдыг сонгоцгооё!
Шал дэмий нөхөр АН-ын дарга болжээ олигтой шийдэл ч байхгүй хуучцуулдаа барьцаалагдсан. Баярцогт, Эрдэнийн хүү Одбаяр нарыг багтаа багтаасан ёстой балаймаа.
Uhsen negniihee segen deer muurulduj baigaad uhdeg uher sureg shig uheeruud tedend namiihaa uls oron ard tumniihee tuluu gesen setgel tui ch baihgui zuvhun hulgaichuud aluurchdiin l erh ashig ed hurungu alban tushaaliin l tohiroo yag nariindaa AN gej akin galav suireed sunuudbaihgui bolson heden buleg hulgaich tedniigee doloogch odon temdeg hulhi shagnalaar biye hudaldsan namchin t1 gulugnuud l baigaashdee
Гантөмөр гэж эргүү өөрийгөө мундаг гээд бодцон хэл муутай новш минь чи дарга хийж чадахгүй ээ зүгээр л больчих яасан сайд хийж байхдаа хуссан хэдэн төгрөг дуусч бна уу мүүн шашинтай холбогдож баахан авилгал авсан их эр ээ наанаа гэгээнтний дүртэй цаанаа хогийн шуналтай хулгайч шүү
Элбэгдорж, Баярцогт Эрдэнээ мэтүүд байсан цагт АН хэзээ ч өдөхгүй ард түмэн ад үзнэ та нарыг!
LGantumur hereggyu dee