Бодлого бус бодлоо ярьсан ХҮН

2023 оны 09 сарын 03

ХҮН уг нь сайн сайхан зүйл ярьсаар 2020 оны сонгуульд оролцож, Т.Доржханд гэх нэг гишүүнтэй болсон. Болоогүй, нийслэл, дүүрэгт ч хэд, хэдэн төлөөлөгчтэй болоод амжсан. Харамсалтай нь тэд өнөөдрийг хүртэл улс орны хөгжлийн төлөөх бодлого гэхээр зүйл нэгийг ч ярьсангүй. Саарал ордонд сууж буй гишүүн нь хов жив, хэрүүлийн чанартай зүйлсийг ам хуурайгүй ярьсаар ирэв. Нэг хэсэг Хөгжлийн банкны хэргийн сонсгол нэрийн дор баахан хүн өөрийн дураар загнаж, бараг л шүүгчийн ажил хийсэн. Нэг ёсондоо төгс боловсорсон “ПОП” гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Дээрээс нь нэмээд эрх баригч намын халаасанд бүрэн бүрэлдэхүүнээрээ багтчихсан. Тэдний юу хэл гэснийг хэлж, юу хий гэснийг нь хийдэг тухай ч яриа гарч л байдаг.

Мөн саяхан УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Түр хороог сөрөг хүчин авч явах ёстой. Гэхдээ С.Ганбаатар гишүүний нэр орж ирж байгаад гайхаж байна. Нүүрсний пирамидын орой дээр нь байгаа толгойлогчтой хөтлөлцөөд орон нутгаар яваад байгаа шүү дээ" хэмээн хэлсэн. Үүгээрээ эрх баригч намын төлөөлөл буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар уг ажлын хэсгийг ахлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд авах шиг болсон. Харин түүнийх нь хариуд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хэнтэй хөтлөлцөхөө би өөрөө мэдье. Би хараат бусаар ажиллаад ирсэн. Хүүхдийн асуултад ингэж л хариулъя" гэсэн юм. Үнэхээр ч С.Ганбаатарынхаа дэргэд Т.Доржханд бол “Хүүхэд” л дээ. Улс төрд алхсан цаг хугацаа, урдуураар попорч болох сэдэв гаргадаггүйгээр нь хаана нь ч хүрэхгүй. Хүн бүрийн хүсэн хүлээж байсан ХҮН-ийн төлөөлөл нь өнөөдөр нэг иймэрхүү байдалтай л тууж явна.

Тэгвэл ХҮН-ийн төлөөллүүд ёстой л нөгөө “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг болсон бололтой. Хоёр хоногийн өмнө ХҮН-ийн төлөөлөл мэдээлэл хийж “Бага ангийн сурагчдыг дүрэмт хувцасгүй байлгах” хэрэгтэйг дуулгав. Сонин юм шүү, есдүгээр сарын нэгэн тулчихсан. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ дүрэмт хувцасыг хэдийнэ бэлдчихсэн үед тэдний санаад ийм бодол орж ирж л байдаг. Бодол гэсэн минь андуураагүй юм шүү. Тэдний дэвшүүлсэн энэ санаа бол ширээ тойроод суухдаа залуусыг өөр зуураа хэлэлцэж л байдал бодол учраас тэгсэн хэрэг. Түүнээс биш бодлого гэхээр зүйл юм ч байхгүй нь гачлантай.

Бодлого боловсруулж, эдийн засгаа хэрхэн сэргээх, өдөр тутам унаж буй төгрөгийн ханшийг яаж сэргээх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд уг нь яривал, хийвэл зөндөө асуудал бий. Үгүй ядахдаа үерийн далан дээр барьсан хувийн хэвшлийн барилга байгууламжийг хүчээр нурааж байгаатай холбоотойгоор дуу хоолойгоо хүргэсэн бол олон нийт талархан хүлээж авах байлаа. цаашлаад тэдгээр газруудыг ямар эрх мэдэлтэн, хэзээ өгсөн. Одоо ямар албан тушаал хашиж явааг нь олон нийтэд ил тодоор гаргаад тавьчихсан бол боломжийн үнэлгээ ч авч болохоор байв. Харамсалтай нь тэдэнд ярьдаг шигээ бодлого боловсруулах толгой байхгүй бололтой. Тиймээс л олон нийтэд харагдаж, ярьж л байвал юу ч хамаагүй гэсэн байдлаар хандаж ийнхүү бодлоо хэлцгээчих шиг болов.

Ийнхүү өнгөрсөн сонгуулиар иргэд нэлээд өндөр итгэл найдвар хүлээлгэж сонгосон ХҮН өнөөдрийн байдлаар бодлого бус бодлоо ярьдаг ХҮН болон хувирлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(88.116.92.142) 2023 оны 09 сарын 03

Эд төрийн эрхэнд гарвал жинхэнэ самрана гээч болно доо...

0  |  0
Зочин(139.5.216.30) 2023 оны 09 сарын 03

Өглөөний сонин үнэнийг бичижээ. Уг нь ийм үнэнийг ил бичсэн хүний нэрийг бичвэл түүнийг алдаршуулахад хэрэгтай сэн. Доржханд гишүүн ойворгон бодлоо ярихаас бодлого ярих төвшинийн боловсролтой бус болоогүй хүн байна.

0  |  0
Зочин(103.212.119.222) 2023 оны 09 сарын 03

Ардчилсан нам 2024 онд засгийн эрхийг авна гээд сэрүүн зүүдлээд явж байсан чинть ард иргэдийн дунд рэйтингээрээ ХҮН намы ард орчихоод аргаа барж хэдэн троллуудаараа олон юм бичүүлж өгч байна. 30 жилд МАН, Ан хоёр үхтлээ хулгай хийснээс өөр яасан билээ. Энэ хоёр намд хулгай хийх бодлого гэж л байдаг байх. Тэрнээс улсыг хөгжүүлэх талаар юу ч байхгүй. Хулгайчуудаа одоо болно. МАН, АН л биш бол ХҮН байсан ч яахав. Сонгоод үзэхэд буруу юм байхгүй. Чадахгүй бол 2028 онд хөөгөөд явуулна биз. Энэ хоёр шиг самарчихгүй байх. АН өөрсдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээд л байсан биз дээ.

0  |  0
Уншигч(59.153.112.117) 2023 оны 09 сарын 03

Дэмжчихмээр эмэгтэй хүн ганц ч алга энэ эмээ нар шүлсээ үсчүүлээд болио мөнхсоёл нь бсзээлээс болоод гялтайхаа больсон эмээ нар нь уймраад балланадаа хүнээ зөв сонго уг дэмжихыг хүсч бсан одоо бол үгүй

0  |  0
лоорой(66.181.183.89) 2023 оны 09 сарын 03

буруу газар бусармаг аргаар барилга байгууламж барьсан нураах нь зөв. харин ХҮНам гэж ямар нам хаанаас гараад ирээ э? бүр УИХ-д нэг хүнтэй гэнэ үү!? доржханд гэж ямар гишүүн байнаа?!

0  |  0
Top