НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )