ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн

2023 оны 09 сарын 05

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.05, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 21
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.15-19.27
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top