Загас мэт дуугүй болсон гишүүн

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Н.Алтанхуяг гэх өвгөн улстөрч сүүлчийн сумаа тавьж бие даан нэр дэвших болсон цагаас хойш амаа хамхижээ. Ядахад л саяхан болж өнгөрсөн АН-ын Үндэсний бодлогын хуралдаанаар үзэгдсэн ч үгүй, ямар нэг байр суурь ч илэрхийлсэнгүй.

Хэрвээ тэр ямар нэгэн айдасгүй бол хамгийн түрүүнд цээжээ дэлдэж, онолдож мэдэмхийрч байх ёстой л доо. Ямар нэгэн хүчин зүйл түүний зүрхэнд нь шар ус хуруулж байна гэхээс өөр хэлэх үг алга. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд түүнийг зүгээр байлгаагүй гэдгийг өөрөө ч хэлдэг, өрөөл нь ч хардаг.

Цагтаа өнөөдрийн томчууд бултаараа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдахаар түүний үүдэнд дугаарлаж зогссон байж таарна. Зогсож байсан дүр зураг нь ч үлдэж. Ийн мандаж явсан нөхрийг Ерөнхий сайдаас нь татан унагааж, ижил олон нөхөд, амраг саданг нь цагдан шалгаж гээд түүнийг өөд нь өндийлгөөгүй өнөөдөрт авчирсан нь үнэн. Магадгүй тэр хамгийн зальжин улстөрч учраас няслуулчихалгүй өнөөдөрт ирсэн байх. Арга ядахдаа 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх хэмээн амь хоохойлж үзэв. Сүүлдээ улс төрийн байдал арай дээр болохоор “АН-аа аварна” гээд Х.Баттулгыг орхиж одсон даруй Орхон аймгаас нэр дэвшин өрсөлдөөд УИХ-д ороод ирсэн.

Сүүлийн үед ч түүний хувьд амаргүй цаг хугацааг туулж байна. Хөгжлийн банкны асуудал дэгдсэн нь түүнийг амаа үдүүлэх томоос том шалтгаан болсон байх. Яагаад гэхээр тэр бол Хөгжлийн банкийг анх удаа самарсан хүн. Түүний буруу шийдвэрээс болж өнөөдрийн балчиг намагт унасан гэдгийг хэн бүхэн мэднэ. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.73) 2023 оны 09 сарын 22

манай улсын иргэд сайн мууг ялгах ухаан байхгүй. Энэ мэргэжил мэдлэггүйн хар гай шүү! Хүн болгонд сайн харагдах гэсэн хэн бүхэн хамгийн хог новш. Олонхид хүлээн зөвшөөрөгдөхөөс цөөнхид тэр тусмаа хэт цөөнхид цөөнхид зөвшөөрөгдөж ажил хийнэ гэж хэзээ ч байхгүй. ЗГ бол хамтын шийдвэртэй байгууллага болохоос ганцаараа шийдээд явчихдаг институци биш гэдгийг иргэд ойлгодог болоосой!!

0  |  0
зочин(202.9.40.208) 2023 оны 09 сарын 18

Оюун-Эрдэнийн өмнөх Хамгийн сайн ерөнхий сайд, , Шинэчлэлийн, хурдтай ажиллаж байсан Засгийн газар, Жинхэнэ даруулсан , хэлмэгдсэн хүн, Элбэгийн хар бүлэглэл нийлж хамгийн сайн шударга ажиллаж байсан Засгийн газрыг нураасан.......Олон нийтээрээ мэднэ

0  |  0
Зочин(66.181.161.232) 2023 оны 09 сарын 18

Хамгийн сайн ажилласан засгийн газар бол Алтантуяагийн засгийн газар байлаа гэж.

3  |  0
Сэржбүдээ(103.57.95.89) 2023 оны 09 сарын 18

Жинхэнэ холион бантан хутгасан гар даа.Зальтай болохоороо яаж ийгээд уснаас хуурай гарчдаг амьтан.

0  |  3
Зочин(103.161.242.152) 2023 оны 09 сарын 18

Алтанхуяг гэдэг монгол хийсэн юмтай хэлэх үгтэй хүн. Заавал юм болгон дээр дуугарах ёстой гэж үү. Энэ тролл хэн нэгний гар хөлөөр хатгаас хийж байгаа ухаантай юм байх даа.

5  |  1
БАЛЗАК(202.55.188.101) 2023 оны 09 сарын 18

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ”ХААН” БАЙХАД НЬ БҮХ ХҮН АЙДАСТАЙ,ГАНЦ ҮГ ГАН ХИЙДЭГГҮЙ БАЙХАД ҮНЭНИЙГ УЛАЙТАЛ ХЭЛЖ, ХОНГИЛЫН ЭЗНИЙГ ЗАРЛАЖ БАЙСАН ЦӨСТЭЙ ЭР ШҮҮ ЭНЭ НОРОВЫН АЛТАНХУЯГ ЧИНЬ ....

7  |  1
БАЛЗАК(202.55.188.101) 2023 оны 09 сарын 19

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ”ХААН” БАЙХАД НЬ БҮХ ХҮН АЙДАСТАЙ,ГАНЦ ҮГ ГАН ХИЙДЭГГҮЙ БАЙХАД ҮНЭНИЙГ УЛАЙТАЛ ХЭЛЖ, ХОНГИЛЫН ЭЗНИЙГ ЗАРЛАЖ БАЙСАН ЦӨСТЭЙ ЭР ШҮҮ ЭНЭ НОРОВЫН АЛТАНХУЯГ ЧИНЬ ....

6  |  1
Зочин(202.126.89.183) 2023 оны 09 сарын 18

Ёстой хуц ваа эрлийз хуулийн эргүү өмбүүнүүд дуугарахаар дуугарлаа гэнэ дуугарахгүй болохоор дуугарсангүй гэнэ хргын хар хулгайч түйвээчингүүдээс чинь дээр монгол улсыг хөгжүүлэх гэж өч төчнөөн вм хийсэн хүн шүү талхны мөнгөний тролууд биеэ үнэлэгч нар үайл

6  |  1
Зочин(139.5.217.230) 2023 оны 09 сарын 18

Н.Алтанхуяг Хөгжлийн банкийг хоосолж, ах дүү амраг садантайгаа хувааж идсэн. Гудамж төсөл гэх мэт жижиг юмаар аргалаад хамаг хөрөнгийг хулгайлаад хойч үе төлөнө биз гэж байсан. Та нарын хүүхдүүд Н.Алтанхуягийн өрийг төлнө шүү.

1  |  3
Цаг үе(202.9.47.7) 2023 оны 09 сарын 18

Тэнэгүүд дуугарах цагаар ухаантан дуугай байдаг юм.

6  |  0
Уншигч(59.153.112.117) 2023 оны 09 сарын 22

Зальтай хүндээ далд байсан бүр байхгүй байсан дээр улсыг хангалттай самарсан норовын хүүгээр яахавдээ

2  |  3
Зочин(103.212.119.173) 2023 оны 09 сарын 18

Алтанхуяг засаглахдаа ёстой эдийн засгийг самарсан хүн шүү.

3  |  1
30чин (59.153.85.254) 2023 оны 09 сарын 16

ЭНЭ ОДОО ХЭНИЙ /ШҮЛСНИЙ, ХӨЛСНИЙ САЙТ/ВЭ?

3  |  0
зочин(202.9.40.85) 2023 оны 09 сарын 18

НӨГӨӨ АДГИЙН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ БИ ХААН ГЭЖ СОЛИОРЧ БАЙХАД НЬ ҮГЭЭ ХЭЛЖ БАЙСАН ЦӨСТЭЙ ЭР ШҮҮ ЭНЭ АЛТАНХУЯГ

9  |  1
Зочин (202.126.93.62) 2023 оны 09 сарын 18

Алтанхуяг гэдэг улс төрчөөс их л айсан хүний үг шив ноолсон ч норовын хүү ноцоод л гараад ирдэг юм ш дээ.

10  |  1
Top