Л.Гантөмөр: АН-ын ЕНБД-ыг ойрын хугацаанд томилно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

АН-аас өнөөдөр /2023.09.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "АН Сонгуулийн холимог тогтолцоог авахдаа төрийн бодлого ухаалаг гарах ёстой гэдэг зарчим дээр Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийг хүлээж авсан. Ингэхийн тулд мэргэжлийн байх ёстой. Боловсролын салбарт төлөөлж чаддаг хүнийг нь дэвшүүлнэ. Эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүнийг нь дэвшүүлнэ. Намын гишүүдийн дэмжлэгийг авсан хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Хүмүүс хүлээж авч байгаа, дэмжиж байгаа эсэхийг нь хүлээж авч жагсаалтад оруулна. Маш их шинэчлэгдсэн жагсаалт гарна гэдгийг тодорхой хэлэх байна" гэлээ. 

Түүнчлэн "Өнөөдрийн байдлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж амжаагүй байна. Ойрын хугацаанд томилно. Энэ бол цэвэр АН-ын даргын мэдлийн асуудал гэж ойлгох хэрэгтэй" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top