-АН-ын 15 дэд даргын 9 нь 1980-аад оны залуус байна-
АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, намынхаа Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томилсон. Түүнчлэн 15 дэд даргыг томилсон билээ. Үүнтэй холбогдуулан АН-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг АН-ын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон шинээр томилогдсон 15 дэд дарга өгсөн юм. Ингээд тэдний хэлсэн үгнээс тоймлон хүргэж байна.
Л.ГАНТӨМӨР: АН-ЫН ЕНБД-ЫГ УДАХГҮЙ ТОМИЛНО
АН-ын дарга Л.ГАНТӨМӨР: Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тодорхой асуудлуулыг шийдсэн. Намын дэд дарга нарын сонгууль явагдаж, дэд дарга нар томилогдсон. Тэргүүн дэд дарга мөн томилогдсон. Хоёрт, АН Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Улс төрийн зөвлөлд 22 хүний нэрийг дэвшүүлж баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөвлөл хурлаа хийж, өдөр тутмын намын улс төрийн шийдвэрийг хэлэлцэж, шийдвэр гаргахаар тогтсон. Гуравт, Үндсэн дүрмийн хороо гэх хяналтын байгууллагад 30 хувьд нь эргэлт явагдсан. Ингэснээр АН-ын Үндсэн дүрмийн хороо тодорхой хэмжээнд шинэчлэгдсэн. Дөрөвт, дотоод сонгуулийнхаа хорооны шинэчлэлийг хийсэн. Ялгаа байхгүй гуравны нэгдээ эргэлт хийсэн. Мөн АН-ын анхан шатны сонгуулиудыг зохион байгуулах журмыг баталсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаж АН-ын сумын хурлууд явагдана. Сумын дарга нарын сонгууль явагдана. Аймгийн намын хорооны дарга нарын сонгох сонгууль явагдана. АН нэгдмэл байх нь хамгийн чухал. Ингэж байж алдагдсан төрийн бодлогыг засах, залруулах ажилд хүчээ гаргаад явахыг гишүүд ярьж байна. АН-ыг яаж бүтэн байлгах тал дээр бүх намын хорооны гишүүд санаагаа чилээсэн. Нэгдмэл, эв эетэй АН-д суурилсан Үндэсний бодлогын хороо болсон. АН цусаа сэлбэх хэрэгтэй. Удирдлагын түвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх бодлого хэрэгтэй байна, цаг нь болсон гэдэг саналыг гишүүд түлхүү хэлж байна. Намын гишүүдийн гаргаж байгаа саналыг гурван том зүйл дээр багцалсан. Нэгт, АН эв эетэй байх юм. Хоёрт, АН-д шинэчлэл хийгдэх ёстой. Дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон. Гуравт, төрийн хүнд суртал дийлдэхээ болилоо. Үүнтэй холбоотойгоор төрийг шинэчлэх, бодлогын алдаануудыг засах хэрэгтэй. Ийм гурван санал давамгайлсан. Тэгэхээд бид гишүүдийн өгсөн санал дээр үндэслэж хурлаа хийлээ, шинэчлэгдэх гэдэг зүйл дээрээ төвлөрсөн хурал болсон. АН-ын 15 дэд даргын 9 нь 1980-аад оны залуус байна. Тэргүүн дэд дарга С.Баярцогтын хувьд Улс төрийн зөвлөлийн хурлыг даргалж явуулдаг болно. Гадаад харилцаагаа хариуцаж ажиллана гэх зэргээр дэд дарга бүр өөр өөрийн үүрэгтэй байна. Дараагийн ажил бол ард түмнээ сонсох ёстой. Бүх суманд байгаа хүмүүсийн санаа бодлыг сонсоно. Мөн АН Сонгуулийн холимог тогтолцоог авахдаа төрийн бодлого ухаалаг гарах ёстой гэдэг зарчим дээр Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийг хүлээж авсан. Ингэхийн тулд мэргэжлийн байх ёстой. Боловсролын салбарт төлөөлж чаддаг хүнийг нь дэвшүүлнэ. Эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүнийг нь дэвшүүлнэ. Намын гишүүдийн дэмжлэгийг авсан хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Хүмүүс хүлээж авч байгаа, дэмжиж байгаа эсэхийг нь хүлээж авч жагсаалтад оруулна. Маш их шинэчлэгдсэн жагсаалт гарна гэдгийг тодорхой хэлэх байна. Өнөөдрийн байдлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж амжаагүй байна. Ойрын хугацаанд томилно. Энэ бол цэвэр АН-ын даргын мэдлийн асуудал гэж ойлгох хэрэгтэй.
С.БАЯРЦОГТ: АН-Д ДАХИН СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕ ИРЖ БАЙНА
АН-ын Тэргүүн дэд дарга С.БАЯРЦОГТ: Монголын улс төрийн намын амьдралд гурван том хуулиар өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт орж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгуулийн холимог систем орж ирсэн. Дээр нь, Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Энэ хоёр хууль батлагдсантай холбоотойгоор манай намын Үндэсний бодлогын хороо 504 гишүүнтэй болж байгаа. Анх удаагаа энэ хэмжээний бүрэлдэхүүний хүрээнд хурал явагдсан. Улс төрийн зөвлөл бол 50 орчим гишүүнтэй бодлогын том байгууллага болж байгаа. Намын дарга Улс төрийн зөвлөлийг удирдана гэсэн дүрэм байдаг ч намайг ахалж авч явахыг хүссэн. Ардчилалын хоёр дахь давлагааг эхлүүлж байна. Хоёр дахь үедээ шилжүүлж байгаа шилжилтийн үе, дахин мандан сэргэлтийн үе гэж нэрлэж болно. Одоогийн АН-ын гишүүд, удирдагчдын зүгээс Ардчилалын баянбүрд гэдэг Монгол Улсыг энэ чигээр нь авч үлдэж чадах уу, энэ тогтолцоог хамгаалах нь АН-ын үүрэг гэж үзэж байна. АН ардчилалын төлөөх нам эв нэгдэлгүй байхдаа ялагдал хүлээдэг, тэр нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдэгт дүгнэлт хийсэн.
Ч.ӨНӨРБАЯР: АН ЗАРЧМЫН ХУВЬД ЭРХ БАРИГЧ НАМААС ЯЛГААТАЙ
АН-ын дэд дарга Ч.ӨНӨРБАЯР: АН-ыг олон дэд даргатай боллоо гэдэг шүүмж яваад байсан. Үнэн чанартаа манай нам зарчмын хувьд эрх баригч намаас ялгаатай юм аа. Бүх түвшиндээ хүмүүсийг оролцуулъя, ажил хийлгэе, иргэдэд тулгамдаад байгаа асуудалд зөөлөн сандал дээр өрөөнд суугаад байх биш иргэдийнхээ дунд ороод явах ёстой гэдэг зарчмын байр суурь байгаа юм. Намын дарга нэг хүн хаан шиг байдаггүй, хамтын удирдлагын зарчимд шилжүүлнэ гэж хэлсэн. Энэ бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс шийдвэрийг гаргаж, баг бүрдсэн гэж ойлгож байна. Тиймээс бид бүгдийг удирдлагын түвшинд оролцох гэж байгаа, намын даргын ажилд туслах гэж байгаа гэж ойлгох нь зөв. Бүх түвшиндээ АН-ын гишүүд өөрсдөө бие дааж оролцож, асуудлыг шийдэх цаг нь болсон. Хэн нэгэн даргын үг, шийдвэрийг хүлээж суудаг цаг биш. Миний хувьд хууль зүйн чиглэлийн бодлогыг хариуцаж ажиллана. Монгол Улсад хуулийн биш даргын засаглал тогтоод удаж байна. Хууль нь хэн нэгэн даргын эрх ашиг дээр очоод унадаг. Ингээд 2024 оныхоо бодлого, мөрийн хөтөлбөрийг гаргаад ажиллах байр суурьтай байгаа гэдгээ хэлэх байна.
Сэтгэгдэл ( 15 )
БАЯРЦОГТЫГ БАЙГАА БОЛ АН-д санал өгөхгүй ээ
авилгач мафи нам болжээ
Б.Эрхэс гэх энэ хүн ” юун цус мус сэлбэх ” болоод явчих ваа...Монгол сайхан үгээ хэрэглэж зөв сайхан билэг дэмбэрэлтэй үгээр бичих хэрэгтэй шүү дээ...Ийм муу ёрын үг хэрэглэхээр тухайн ажил үйлс яаж бүтэх вэ дээ.. Үг эзнээ дагдаг гэдэг шүү дээ ...Өөрийг чинь их цус дагах юм байна даа...
altanhuyag ah
Yag zuv xeljee xaxa!!! Mongol tsusgui Mongoliig zarj idsen xuneer tsusaa selbej!!! Ta nar ingeed negmusun uls turiin davtsnaas dald orox exlelee tavilaa!! Erdenetei tamga temdgee bulaaldaj bxad uruvddud blaa. Xarin Mongol tsusgui ter utgaaraa Mongoliin zurxend xutga shaax zurxtei gedeg shalguuraar gadniixnii zaxialgaar bayariin demjlegteigeer saidiin sentiid suuj ouy tolgoig zarsanii shand nasaaraa idex xaxuuli avaad zarim dansaa martaj bsan luuxaanii ur xoich bayartsogt chamd daxij Mongoliig zarax bolomj oldoxgui l bolov uu!!!
АН Хятад цусаар сэлбэж нэг үзье гэсэн юм яадгийн
Uutan nudet Manchugiin yr udam
Хятад ардчиллын нам албан ёсоор болж байна
Цүнх баригч, пялдгууд, Эби-н гар хөлүүд бүгд ороод иржээ Нэг ёсондоо Манан бүлэглэл аргагүй л хүчээ нэгтгэсэн байна Ингээд Монгол улс хужаад дагаар ороход үндсэндээ бэлэн болжээ, гэж л ойлгое..
Nas xamaagui l dee. Xeden ond tursun gedeg ni xamaagui l dee. Yer usnii dalang ugui xiigeed gol dotor xoroolol barix zuvshuurul ugdug teneguud bish bol bolj baina. Odoo bol iim 3 teneg bol deer baina
Данх шиг тэнэг биш л бол гүйцээ
Баярцогт Элбэгдорж мэтийн авилгач хулгайч урвагч нар байсан цагт АН дээрдэхгүй.
nam bolj togloson kheden durak bainaa ,ta naryn dund ulsyn , turiin khemjeenii gants ch amitan alga , ta naraar udirduulwal ard irged bid yund naidaj noir buten khonokh we , pizda gej
nam bolj togloson kheden durak bainaa ,ta naryn dund ulsyn , turiin khemjeenii gants ch amitan alga , ta naraar udirduulwal ard irged bid yund naidaj noir buten khonokh we , pizda gej
nam bolj togloson kheden durak bainaa ,ta naryn dund ulsyn , turiin khemjeenii gants ch amitan alga , ta naraar udirduulwal ard irged bid yund naidaj noir buten khonokh we , pizda gej