Тэгээд хэн НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ юм бэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

-Хэрэв Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн нүүрсний хулгайч биш юм бол, тэднээр зөвхөн "туг тахиж" байгаа гэж үзвэл жинхэнэ нүүрсний хулгайчид нь хэн юм бэ !!! -


АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. 

Тэгвэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09:30 цагт эхэлсэн ч 13:30 цаг хүртэл түр хойшиллоо. Учир нь, шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг шүүгч Б.Халиунаас татгалзсан тул шүүх хурал хойшилсон гэхэд болно. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Энэ хэрэг дотор надтай холбоотой  зургаан үйлдэл бий. Нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. Анх 2023 оны хоёрдугаар сарын 8-ний өдөр цагдан хорьсон. Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын дотор нэг ч мэдүүлэг аваагүй, нэг ч үг асуугаагүй. Дараа нь нүүрсний хэрэг сөхөгдсөн. тэр дотор нэгийг нь ч үйлдээгүй. УИХ-д Ажлын хэсэг байгуулсан байна. Байнга нүүрс ярьж байна, надтай холбоотой нэг ч асуудал байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, шүүгдэгч Т.Аюурсайхан "Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Үүгээр ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг аль болох хурдан хугацаанд явуулж, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Би асуудлыг нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна. Надтай холбоотой нүүрсний хэрэг огт байхгүй. Энэ бол гүтгэлэг, эрүү шүүлт гэж үзэж байна" хэмээн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг түр хойшилсны дараа хэвлэлийнхэнд ярилаа. 

Эндээс харахад Т.Аюурсайхан ч, Б.Ганхуяг ч тэр аль аль нь нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй гэх тайлбарыг өгөөд байна. Хэрэв Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн нүүрсний хулгайч биш юм бол, тэднээр зөвхөн "туг тахиж" байгаа гэж үзвэл жинхэнэ нүүрсний хулгайчид нь хэн юм бэ !!! 

Уншигчид санаж байгаа бол нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нь олон нийтэд мэдэгдэж, УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх хөндөгдөж байхад Т.Аюурсайхан "Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү" хэмээн хэлсэн байдаг. Тэгсэн өнөөдөр тэр "Би тийм зүйл яриагүй" хэмээн мэлзэж байгаа нь ч цаанаа хардлага төрүүлж байна. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ф(202.126.88.106) 2023 оны 09 сарын 13

Ардын намынханыг занал хийгээгүйшд Бүгд л ижилхэн зорилготой гарууд шүүдээ Цэвэр нэртэй боловч цэвэр хүмүүс байхгүй

0  |  0
Иргэн(202.126.89.31) 2023 оны 09 сарын 13

Жинхэнэ цаад эзэн нь ,зохион байгуулагч нь СҮ.БАТБОЛД

0  |  0
Зочин(103.212.117.32) 2023 оны 09 сарын 13

Хулга худлаар дүүрсэн олигархиудын засгийн хуурамч албатууд

0  |  0
Zochin(139.5.219.132) 2023 оны 09 сарын 12

Ter ih nuursiig hen negen tuusan bj taarna,esvel ogt nuurs aldaagui uym u kk

0  |  0
Ахмад настан(202.21.107.12) 2023 оны 09 сарын 12

Хэн нүүрсний хулгайч юм бэ? Мөн хэн БЗСанг хоосолж хэдэн хүний зээлийг тэглэсэн бэ? Нэг бол хэн зохион байгуулсан бэ?

1  |  0
Zochinх(86.111.139.71) 2023 оны 09 сарын 12

Ajnai ni haachib?

0  |  0
поль(66.181.182.30) 2023 оны 09 сарын 12

тэр их хөрөнгө хаанаас бий болсон байх вэ? ингэж ард иргэдийг доромжилж бодохгүйлдээ. монголчуудаа! МАНамаас салцгаая!

0  |  0
ЗОЧИН(59.153.113.166) 2023 оны 09 сарын 12

нүүрсний хэрэг огт байхгүй болж таарах нээ дээ. буюу бид нүүрсийнгхэрэглэх онцгой эрхтэй дээд тэнгэрийн мандаттай гэ хэлж бусад нь бараг итгэх дөхөөд байж байна

0  |  0
ЗОЧИН(59.153.113.166) 2023 оны 09 сарын 12

нүүрсний хэрэг огт байхгүй болж таарах нээ дээ. буюу бид нүүрсийнгхэрэглэх онцгой эрхтэй дээд тэнгэрийн мандаттай гэ хэлж бусад нь бараг итгэх дөхөөд байж байна

0  |  0
Хулгайчууд(139.5.216.54) 2023 оны 09 сарын 13

АЮУРСАЙХАН МАН-Н ДАРГА НАРЫН ХИЙСЭН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ӨӨРТӨӨ АШИГТАЙ БАЙДАЛ ҮҮСГЭХЭЭР НУУЦАЛЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ГЭМТ ХЭРЭГ БИШ ҮҮ. БАС ЗАНАЛХИЙЛСЭН ҮЙЛДЭЛ БИШ ҮҮ.

0  |  2
a(103.212.116.49) 2023 оны 09 сарын 25

Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

0  |  3
Top