-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга А.Адъяасүрэнг, АН-ын дарга Л.Гантөмөр Б.Жаргаланг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ Д.Энхтуяаг зүтгүүлж байна-
Улстөрч эмэгтэйчүүдийн ард ихэвчлэн эрчүүд "нуугдаж" байдаг нь бичигдээгүй хууль болжээ. Яг энэ зарчмаар АН-ын эрчүүд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог атгандаа оруулахаар, тэргүүнээр нь өөрсдийн хүнээ тавихаар тэмцэлдэж эхэлсэн байна.
Тодруулбал, хөшигний цаана тус холбооны сонгуульд АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гурав "өрсөлдөж" байна гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй л байх.
Учир нь, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ есдүгээр сарын 25, 26-нд болно. Энэ үеэр тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажлаа өгч, шинэ тэргүүн тодрох юм.
Харин шинэ тэргүүнийг сонгох өрсөлдөөнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа болон тус холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Б.Жаргалан нар нэр дэвшин өрсөлдөх нь нэгэнт ил болсон. Тэднээс гадна хэд, хэдэн эмэгтэйчүүдийн нэрс яригдаж байгаа ч улс төрийн дэмжлэг бага гэх яриа ч бий. Эндээс харахад, гол өрсөлдөөн А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Д.Энхтуяа гурвын дунд явагдана гэдгийг залуус, дэмжигчид ярьж байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг, АН-ын дарга Л.Гантөмөр Б.Жаргаланг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ Д.Энхтуяаг зүтгүүлж байна. Өөрөөр хэлбэл, эхэнд хэлсэнчлэн тэд хөшигний цаанаас Х.Баттулга А.Адъяасүрэнг, Л.Гантөмөр Б.Жаргаланг, С.Эрдэнэ Д.Энхтуяаг удирдаж сууна.
Саяхан АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн хувьд намынхаа эмэгтэйчүүдийн холбоог С.Эрдэнийн хүн гэгддэг С.Одонтуяагаас салгаж авахыг хүсэх нь лавтай. Тиймдээ ч УИХ-ын гишүүн асан, "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргаланг Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооний тэргүүнээр тавих сонирхол бий. Б.Жаргалангийн хувьд ардаа МҮДН болон сүүлд АН-ын залуусын үүсгэн байгуулсан "Морьтон" фракцийн дэмжлэгтэй бол НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяагийн ард бүхэл бүтэн С.Эрдэнийн хүмүүс зогсож байна.
Харин Л.Гантөмөрийн хүчтэй өрсөлдөгч С.Эрдэнэ биш "Женко" Х.Баттулга. Х.Баттулгын хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооний тэргүүнд өөрийн хүн болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг "сойж" байгаа. Энэ ч утгаараа гол өрсөлдөөн Б.Жаргалан, А.Адъяасүрэн хоёрын дунд явагдана гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр, Х.Баттулга хоёрын нэг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өөрийн хүнээ тавина гэсэн үг. Хэн нь сонгуульд ялж, хүчээ зузаатгахыг хоёр долоо хоногийн дараа болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох дээд чуулганаар нь харах л үлдэж байна даа.
Сэтгэгдэл ( 7 )
Ха ха АН чинь мөхөөд удаж байхад юун сонгууль.
Adiyasuren garaasai
Жонхууг хориочээ
Hutsadag haktar muuhai Jenko hanag aduu hyadaj Hyatad Ruu yabuulah ni !!!
Унадаг удам сайтай морьд нь уу
АН женкогоосоо салж байж л өөдлөвөл өөдлөн, женкотой цагт найдваргүй дээ
Адьяасүрэн гэж луйварчин болоосой Одоо болно Гишүүний эрхээсээ татгалзаж шалгуулах хэрэгтэй штээ