Х.Бадамсүрэнгийн суудалд тухалсан Г.Ёндон "БАРЬЦ АЛДАЖ" эхэлжээ 

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

"Эрдэнэт" үйлдвэрт олон жил ноён суусан Х.Бадамсүрэнг өнгөрсөн оны наймдугаар сард чөлөөлсөн. Түүний суудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонд өгсөн байдаг.

Г.Ёндонгийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж байх хугацаандаа "гал алдаж" багагүй хэл аманд өртөж байв.

Тодруулбал, түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад шатахууны үнэ хэдэнтээ нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн нь ажлаа өгөх олон шалтгааны нэг болсон гэхэд нэг их буруудахгүй л байх.

Ямар сайндаа л Г.Занданшатар дарга нь УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээх үеэрээ Засгийн газарт Г.Ёндон шиг "гал алдсан" сайд дахиж байх ёсгүй гэдгийг сануулж, хариуцлага нэхэж ажиллахаа мэдэгдэж байлаа.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилогдож, Х.Бадамсүрэнгийн суудалд тухалсан Г.Ёндон "барьц алдаж" эхэлсэн бололтой. Учир нь, "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид өнөөдрөөс /2023.09.15/ ажил хаяж байгаагаа мэдэгдлээ. Ажил хаялт бүтэн сар үргэлжилнэ гэдгийг "Эрдэнэт" үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдээд байна. Тэд ажилчдын цалинг 50 хувь нэмэхийг шаардаж байгаа аж. 

Харин тус үйлдвэрийн захирал Г.Ёндон сөрөг мэдэгдэл гаргажээ. Түүнийгээ "Ажил хаялтад оролцсон ажилчдын хувьд хууль бус гэдэг нь шүүхээр тогтоогдвол хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Үүнийг анхааруулж хэлэх үүднээс уриалга гаргасан" гэх тайлбарыг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(51.195.139.141) 2023 оны 09 сарын 16

НИЙТИЙН ЭРХ АШИГТ НИЙЦЭХ ЗОРИГТОЙ Л ШИЙД ХЭЛСЭН БАЙНШД

0  |  0
7(66.181.160.6) 2023 оны 09 сарын 15

ажил хаясан новшнуудыг халаа

1  |  0
Дэмжигч(66.181.176.48) 2023 оны 09 сарын 16

Уурхайчдаа дэмжиж байна. Зорилгодоо хүрээрэй. Ёндон новшийг огцруул

0  |  2
Зочин(66.181.181.37) 2023 оны 09 сарын 15

Бууж өгч болохгүй!! бусдын хүүхэд ажиллаж болохгүй юу Иймэрхүү шантаажны эсрэг төрийн нэрээр хатуу зогс! Эрдэнэт үйлдвэр төрийн өмч болохоос хэдэн дураараа бусдын гар хөл болсон ажилчдын өмч биш

1  |  1
Зочин(202.126.89.233) 2023 оны 09 сарын 15

Монголчуудын хар амиа бодсон бэртэгчин шуналд хязгаар байхгүй тул тэд монгол улсаа дампууруулж байж санаа нь амарна.

1  |  0
zochin(66.181.160.113) 2023 оны 09 сарын 16

ГОК Монголын ард түмний өмч болохоос биш хэдэн ажилчдын нь өмч биш үү. Үе дамжиж хүүхдүүдээ ГОК*д оруулна. орос цэцэрдэг сургуульд зөвхөн гок-д ажилладаг хүний хүүхдүүд орно. Цалин хангамж нь өчнөөн өндөр байхад дахин цалин нэмүүлнэ ч гэх шиг, Бүү даварцгаа. Ажил хаяж байгаа, үүнигй зохион байгуулж байгаа ноюшнуудыг халаач. Оронд нь эднээс илүү чадвартай залуучууд зөндөө байна. Тэднийг авч ажиллуулаач. Төр төмөр нүүрээ харуулах цаг ирсэн байна. шүү.\n

3  |  1
Иргэн(103.57.94.126) 2023 оны 09 сарын 15

Юуны чинь барьц алдах. Харин ч Ёндон очиж урд нь тогтсон заваан юмнууд нь илрээд нөгөөдүүл нь барьц алдахдаа хэдэн шунаг гаруудыг ашиглаж бгаан биш үү

4  |  0
Top