Их, бага аливаа хүмүүсийн амьдрал ахуй тэр чигээрээ алдаа онооны иж бүрдэл. Гагцхүү онохдоо хэрхэн яаж онов, алдахдаа яаж алдав гэдэг нь өөрийг нь сайн муугаар дуурсгаж үлдэх намтар түүх юм. Ийм л гэрэл сүүдэр дундуур туучиж өнгөрсөн Монгол Улсын Төрийг 44 жил удирдсан БНМАУ-ын Төрийн тэргүүн, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн өдөр буюу 107 жилийн ой өчигдөр тохиож өнгөрөв. Харин энэхүү удирдагчийнхаа ойн өдрийг хаа хаанаа ойшоож үзсэнгүй. Эрх биш хөшөөнд нь цэцэг өргөх хүмүүс байсан биз. Ю.Цэдэнбалын хийж бүтээсэн зүйлс, эх орныхоо төлөө гэсэн цохилох зүрх, үндэсний аюулгүй байдалд гойд анхаарч байсан зэргийг бүхий л хүмүүс мэдэх авч түүнийгээ хэлэхээс эмээдэг цаг үед амьдарч байна.
Ардчилсан нэр зүүчихсэн нөхөд социалист нийгмийн үеийн удирдагчийн тухай ярих нь илүүц хэрэг гэж боддог бололтой. Үнэн хэрэгтээ ардчилсан нэр зүүсэн коммунистууд өнөөдөр хувьчлал нэрээр улсын өмчид байсан хамаг өнгөтэй өөдтэйг зүгээр шахам өөрийн болгож авсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, жүжигчин Д.Сосорбарам гээд дурдаад байвал олныг нэрлэж болно. Эдгээр нөхөд харааж зүхээд байсан социализмынхаа бүтээн байгуулалтаар 20, 30 жил амь зогоож ирсэн. Өөр арга байхгүй. Ийм л юу ч хийж бүтээгээгүй Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс Ю.Цэдэнбалын тухай ярихаас айдаг. Яагаад гэхээр “аугаа” ардчилагчид учраас нийгэмд муухай харагдана. Үнэн хэрэгтээ нэг ч ардчилагч байхгүй. Ардчилал гэх нэр барьсан хэдэн луйварчин л нам болж тоглож байгааг сүүлийн гучаад жил хангалттай харлаа. Хэрвээ ардчилал гээд байгаа зүйлд нь аюул тулвал сүүлээ хавчаад зугтаах нөхөд л энэ бүлэглэлд бий. Тэд Ю.Цэдэнбалын тухай дурслаа ч ардчилсан дүр эсгэсэн зэрлэг капиталистууд хэвээр үлдэнэ. Тэд Ю:Цэдэнбалыг дурсахгүй гээд ч энэ хэвээрээ үлдэнэ.
Нөгөө талаас МАН-ынхан Ю.Цэдэнбалын төрсөн өдрөөр мэндчилгээ дамжуулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулвал коммунист харагдах гээд чадахгүй суугаа бололтой. МАН бол коммунист үзэл санааны суурин дээр байгуулагдаж, энэ баримтлалаар социалист нийгмийн хөгжлийг 70 жил түүчээлсэн улс төрийн ууган хүчин. Бултаж мулзаад нэмэргүй түүх нь бий. Үүнээс зугтлаа гээд тэд энхийн цагаан тагтаа болчихгүй. Түүх түүхээрээ үлдэнэ. Ю.Цэдэнбал гэж өөрсдөө төрүүлсэн удирдагчаа дурслаа гээд коммунист болчихгүй. Ийм л өчүүхэн үзэл бодлын хайчин гал дунд Ю.Цэдэнбал хэмээх удирдагчийн төрсөн өдөр болж өнгөрлөө.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Mongol ulsiig min Bid buhend Buren buten,Eruul mendin Sistem ni hugjin togtnoson,huhed Bur ni surgulitai,Ard tumend ni bichig usegtei Soel Shinjleh Uhaan ni tsetseglen hugjsen,Uildberleliin buhnii l salbar hugjsen ,,Ard irged ni medleg bolobsroltoi NUB gishuun Oron bolgoj chadsan ,Erdenet Darhan geed zaluusiin Saihan hotuudtai,tusgaar togtnoson Mongol Saihan Oron min Etdenes ni Buren buten En oroniig huleekgej ugsun bilee...Uurt Yu ch bgaagui heden pidjaak heden tsamtsi baisant zuils bituu duuren normtoi nomiin San ...Sayhan Sweitsarid China gesen Samar zarj BH um.Mongoliin min Samar
ene lalariin kommunistuudiin hoshoog nuraawal taarna
Ядаж л Дархан Эрдэнэт хот шиг ганцхан хот барьж байгуулчаад энэ хүнийг муулах ёстой лд оо
ene xunii omno estoi mongolchuud tolgoi boxiix estoi
Ene hunii buynd bid mor buten gedes Cataglan yvandaa huuramch ardchlagchdaas baigaliin baylagaa Avah cag Bolson
ene dor neg tolgoi ni ergesen pizda ikh medekh dur esgej ul medegchee kharuulj dee \n
МАН энэ бузар урвагч, Оросын тагнуул Цэдэнбалаа жигшин орхих ёстой. Уэдэнбал нь Оросын тагнуулд бгаасаа бэлтгэгдэж Монголд Оросууд даргаар тавьсан Монголчуудад огт хамаагүй хүн юм. Огт танихгүй Цэдэнбал гэнэт дарга болсон. Бузар нохой Хөвсгөл Увсын 7000км2 газрыг 1958 онд Орост өгсөн. эсэргүүцсэн Аварзэдийг алуулсан цуст алуурчин. Орост дагаар орох өргөдөл 4 удаа өгөөд Хрушевт загнуулсан. Бузар урвагчийг Оросууд буцааж авч явааад хэрэг нь дууссан гээд тариа хийгээд алсан. Санаж яв!!! Урвагч нар яг Цэдэнбал шиг золбин нохойн үхлэээр дуусдаг!!!!!