АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргыг сонгох сонгууль энэ сарын 26-нд болно. Энэ хүрээнд ирэх бямба /2023.09.23/ гарагт нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга С.Одонтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Би дахиж нэр дэвшихгүй, ажлаа хүлээлгэж өгнө. Бид шинэ залуу үеэ гаргаж ирэх хэрэгтэй байна. Манайд манлайлагч эмэгтэйчүүд маш олон байдаг. Монгол орон бол залуусын орон. Шинэ эрэн үеийг ардчилалын бүсгүйчүүд авч ирж чадна гэдэгт итгэлтэй байна. Би дахиж нэр дэвшихгүй" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
zail