Монгол Улсын Төрийн ордонд “Би зээлээ төлөхгүй” хэмээн танхайрч суух Б.Жаргалсайханд эрх баригчид өртэй юм уу, эсвэл ямар нэгэн барьцаатай юу гэх асуудал тавьсан иргэдийн төлөөлөл манай реадкцид хандаж, хамтран ажиллах санал тавьсан. Энэ асуудал нь Б.Жаргалсайханыг өрөө төлтөл үргэлжлэх бололтой. Ямартай ч ард түмэн түүнд өргүй шүү.
Тэрбээр Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авч, есөн жилийн хугацаа өнгөрөхөд нэг ч төгрөг төлөөгүй байж ийн танхайрч сууна. Энэ бол татвар төлөгчдийн хөлс шингэсэн мөнгө шүү дээ.
Гэтэл Хөгжлийн банкны гэх асуудлаар олон хүн шалгаж байгаагаас цөөн төгрөгийн зээл авсан хүмүүсийг шалгаж, цагдан хорихыг нь хорьж байхад Б.Жаргалсайханыг яагаад хорихгүй, шалгахгүй байгаа юм. Түүнд 14 тэрбум төгрөгөө алдсан татвар төлөгчид өдөр шөнөгүй ажиллаж, цалингийн хэмээх хэдхэн төгрөгийн зээл авснаа төлөхгүй есөн жил бүү хэл ес хоноход асуудалд орж байна. Үүнийг шударга ёс гэх үү, эрхэм дээдсээ. Тэр 2017 оноос хойш үе үе эрх баригчдыг “долоох” болсон. Тэр тусмаа сүүлийн үед “МАН-ын залуу дарга нар” гэж байгаад ёстой нэг “долоож” өгөх болсон. Ингэхдээ энэ Засгийн газрын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн залуусыг илтэд нулиман, эрх баригчдыг өмөөрч байна. Хэний ч өмнөөс хаа хамаагүй цор цор гэж байдаг Б.Жаргалсайхан ийнхүү өвдөг сөгдөх нь халаг болсны цаана татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөгийг төлөхгүй гэх башир санаа байгаа юм биш биз.
Иймээс иргэд үүнд ундууцаж шалгах газраар нь шалгуулахыг хүсэж байгаагаа манай сониноор дамжуулж өгөхийг хүссэн юм. Тийм ээ. Б.Жаргалсайханд МАН өртэй байж болох ч ард түмэн өргүй гэдгийг дахин хэлье. Ийм зүйлтэй эвлэрч байж шударга ёс ярихын ч хэрэг алга. Тэгэхээр түүний Төрийн ордонд “Өр төлөхгүй” хэмээн танхайрсан үйл явдлыг эргэн сануулъя. Зөвхөн энэ удаа ч эргэн сануулах биш ард иргэд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран өдөр бүр Б.Жаргалсайханы өрийг сануулж байж авъя гэх тал дээр байр сууриа нэгтгээд байна.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордонд 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр үргэлжилэн болох үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Б.Жаргалсайхан гуай энд чөлөөт мэтгэлцээн явагдаагүй. Та шинжээчийн дүгнэлттэй холбоотой, 2014 онд таны өөрийн авсан найман хувийн хүүтэй 14 тэрбум төгрөг, одоо 17,8 тэрбум төгрөг болчихоод байна. Энэ зээлээсээ есөн жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Энэ мөнгө Хөгжлийн банкны эх үүсвэртэй. Монголын ард түмэн гадаад улсаас өндөр хүүтэй бонд босгож авсан. Эндээс та авчихаж. Нэг ч төгрөг төлөөгүй байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 11,9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчихсан байдаг. Тэр зээл нь муу зээлийн ангилалд орсон байх үедээ 14 тэрбум төгрөгийн зээл бас авчээ. Үүнийгээ төлөхгүй юм уу гэдэг ганцхан асуулт л асуугаад байна. Та зээлээ төлөхгүй юм уу" хэмээн асуусан. "Буян" компанийн захирал "Та аж ахуйн ажил хийж үзээгүй, 10 хүнд цалин тавьж үзээгүй бол нийгэмд болж байгаа асуудлуудыг хэзээ ч шийдэж чадахгүй ээ. Тэр худлаа. Эхний ээлжинд ядаж 10 хүнд цалин өгч үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй юм билээ. Инфляци, долларын ханшийн зөрүүгээ харчих. Хууль зүйн орчноо харчих. Хүн ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Та нар өнөөдөр нэг банкны л алдагдал ярьж байна. Бусад банкуудыг ярих юм бол бүгд доошоо цөмөрчихсөн байгаа. Та нар тэрийг ярихгүй байгаа. Үнэн. Шалтгаан нь банкууд муудаа биш, Монгол Улсад бизнес хийх орчин байхгүй. Оюутолгойд тогтвортой байдлын гэрээ хийж, баталгаа гаргаж өгч байгаа. Бондын зээл авахдаа Засгийн газрын баталгаа гаргаж өгч байгаа. Тэгвэл хувийн хэвшилд ямар баталгаа гаргаж өгдөг юм. Аж ахуйн ажил хиййхээр татварын тогтолцоо чинь худлаа байна. Ажил хийх боломж алга байна" хэмээн шүүмжилж хуурай агсам тавьсан.
“Мон цемент”-ээс эхлээд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан үндэсний аж ахуйн нэгжүүд зээлээ төлчихөөд үйлдвэрлэлээ явуулж байхад 14 тэрбум төгрөг авсан Б.Жаргалсайхан яахаараа зээлээ төлдөггүй юм.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Маш олон бизнесүүд зээл авсан байна. Зээл бол буруу биш. Асуудал нь зээлээ зориулалтын дагуу зарцуулсан байна уу, эргэн төлсөн үү, улс төрд нөлөө бүхий этгээдүүдээр дамжуулж авсан уу гэдэг нь хамгийн чухал. Вальютын ханшийн зөрүү, эрхзүйн орчны золиос болчихсон бизнесүүдийг үгээ хэлээсэй гэж бодож байна. Асуудал нь тухайн үеийн Монгол банкны буруу бодлого, сонгуулийн өмнө элдэв сайхан нэртэй хөтөлбөрүүд хийдэг, бэлэн мөнгө хэвлэж тараадаг. Энэ байдлын золиос чинь бизнесүүд шүү. Б.Жаргалсайхан гуай асуултад хариулах хэрэгтэй. Танд ярих боломж олгох ёстой байх гэж би бодож байна. Улстөржихгүйгээр бизнес хийж байгаа хүний хувьд зээл аваад, зээл яагаад хүндрээд, эдийн засгийн болон бусад ямар асуудлууд байгаа юм гэдэг дээр бодитой мэдээлэл өгөөч ээ” хэмээх асуусан.
Харин тэрбээр "Би өнөөдөр та бүхний энэ арга хэмжээг хүндэтгэж ирсэн. Бусадтай адилхан ямар нэгэн тайлбар тавиад ирэхгүй байж болох байсан. Тэгээгүй. Зөв зүйтэй юм эхлэх гэж байна даа. Өнөөдрийн нийгэм эдийн засгийн амьдралд юу болохгүй байна. Санхүүгийн орчинд юу болохгүй байгааг үнэн байдлаар нь ил гаргаж байгаа юм болов уу гэж бодоод ирсэн. Би тайлбар тавих гэж ирсэн. Бидний ажил яагаад болохгүй байна вэ. Монгол Улс хөгжье гэвэл аж үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй болох байх. Үнэндээ Монголд бизнесийн орчин маш хүнд байна. Ноолуураар бизнес хийнэ гэхээр зүрх үхэж байгаа байхгүй юу. Энэ 30 жил үргэлж татварын дарамт, хүүгийн дарамтанд байсан. Та надаас яагаад зээлээ төлөхгүй байгаа юм гэж асуусан. Төлмөөргүй байна. Нөгөө талаар надад ажил хийх боломж өгөөгүй шүү дээ. Манай хамт олонд тийм боломжийг нь өгөөгүй шүү дээ. Ноолуурыг бүгдийг нь хятадууд зах зээлийн үнээс 30-40 хувь үнэтэй аваад гараад явчихаж байна. Бүтээгдэхүүн хийгээд ахиад 30 хувь үнэтэй. Дээрээс нь банкны зээлийн хүү, татварын өр зээл. Ингээд бараг 100 хувийн алдагдалтай бизнес явж байна. Бид яаж цааш нь авч явах юм. Ямар ч боломж алга. Би ганцхан алдаа хийсэн нь Буян компани ноолуурын үйлдвэр барьж байхдаа Засгийн газартай хэлэлцээр хийх ёстой байж. Тогтвортой байдлын гэрээ, хэлэлцээр хийх байсан” хэмээн зовлон жаргал ч юм шиг, үнэхээр дээрлэхээд байгаа ч юм шиг зүйл ярьж байсныг санаж байгаа байх. Монгол Улсад бизнесийн орчин хүнд байж болно. Гэтэл үндэсний зуу зуун аж ахуйн нэгж зээл аваад хугацаанд нь төлөөд үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж болж л байна. Яахаараа Б.Жаргалсайхан өрөө төлдөггүй юм. Яагаад татвар төлөгч бид нар Б.Жаргалсайханы өрийг төлөх ёстой юм гэх зэргээр манай сонинд хандсан иргэд хэлсэн. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, Хууль тогтоох дээд байгууллага, холбогдох хууль яхналтын байгууллага анхааралдаа авахыг л хүссэн хэрэг. Эрх баригчид Б.Жаргалсайхан өртнй юм уу, эсвэл ямар нэгэн зүйлээр барьцаалагдаагүй л бол эжнэ өрийг төлүүлэх хэрэгтэй. Бусдын адил шалгах хэрэгтэй гэдгийг ч дуулгасан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Өмхий луухаан өрөө төл өө.
Энэ нэг балай юмаар зээлииг нь төлүүлээчээ,ХБ гэж гэмгүй баахан амьтан шалгасан,иим луйварчингаа шалгаачээ
SEKSEER VAWALDI80955877 AXAAS
XANGAAD OGNO SEXSYGEER80955877
UILCHLEED OGN80955877
Жинхэнэ луйварчны сонгодог жишээ гэдэг бол луухаан Б.Жаргалсайхан юм шүү. Өмхий луухаан чи өрөө төл.
SEKSEER XANGN80955877UILCHLNE
DYYDLGN SEKSYG GOE SHAALGI80955877
SEKSDNE AX NRT80955I77
Үнэн энэ ясан толгой өмнө нь Марубинагаас авсан зээлээ төрөөр ,ард түмнээр төлүүлсэн төр ,шүүх шудрага бай энэ зда яахаараа тансаглаад сул чөлөөтөй яваад бдаг юм шалга,төлүүл,шоронд нь хий
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Голомт Банк эрсдэлээ үүрээд Хөгжлийн Банкинд Буян компанийн өрийг дарагдуулсан тухай сонсгол дээр төлөөлөгч нь баримттай ярьж байсан. Одоо түүний хэлснээр асуудал хувийн Голомт Банк Буян компанийн асуудал юм.