АН-ын даргын зөвлөхүүд томилогдлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Өнгөрөгч наймдугаар сард АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэг Тэргүүн дэд дарга, 15 дэд дарга сонгосон нь нийгэмд хоёр салаа шуугиан тарьсан. Харин өдгөө АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд томилогджээ. Орон тооны зөвлөхүүдэд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Ганбаатар, комедиан Н.Амаржин, Физикийн ухаан доктор Н.Тэгшбаяр, жүжигчин Ж.Баясгалан, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Бадарсан нарыг албан ёсоор томилсон нь олон нийтэд 15 Дэд даргаасаа илүүтэй таалагдаж байгаа бололтой. Энэ нь тэднийг АН-ын даргад зөвлөөд зогсохгүй салбар салбарынхаа болон иргэдийн төлөөлөл байж чадна гэж үзэж байгаа хэрэг.

Арга ч үгүй. Г.Ганбаатарын хувьд орон нутагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан, орон нутаг, иргэдийн ахуй амьдрал сайн мэдэх хүний нэг учраас тэдний төлөөлөл, зөвлөх байж болно гэж үзсэн бол Н.Амаржинг залуусын төлөөлөл байх хэрэгтэй гэх үүднээс оруулж ирсэн болов уу. Харин Физикийн ухааны доктор Н.Тэгшбаярын хувьд салбартаа агентлаг, газар удирдан ажиллаж байсан туршлагатай эрдэмтэн учраас шинжлэх ухааны зүгээс үнэтэй зөвлөгч байж чадна гэж үзжээ. Л.Гантөмөр дарга Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил асар хурдтай давшиж яваа өнөө үед эрдэмтэн докторуудын байр суурь юу юунаас чухал хэмээн үзсэн нь ирээдүйд гэрэл гэгээ нэмж байна гэдгийг намын гишүүд, дэмжигчид хэлж байна.  

Түүнчлэн Д.Бадарсанг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн төлөөлөл болдог учраас тэдний дуу хоолойг АН-ын даргад хүргэж, зөвлөж чадна гэж үзсэн. Үүнээс гадна жүжигчин Ж.Баясгаланг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байж энэ тал дээр чадварлаг зөвлөгч байна гэж үзсэн аж. АН-ын даргын Зөвлөхүүдийн томилгоог харж байхад 15 дэд даргаасаа илүүтэй нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь цаашид олон жил үймээнтэй явсан АН-ын рейтингд ч эерэг нөлөө үзүүлж таарна. Энэ үүднээсээ багагүй шуугиан дундуур АН-ын дарга болсон Л.Гантөмөрийн рейтинг ч дагаад өснө.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галаа(202.126.89.84) 2023 оны 09 сарын 24

Тэгшээ мундаг даа жаахан хулхи талдаа

0  |  0
ГАЙХАМШИГТАЙ(103.80.211.125) 2023 оны 09 сарын 24

Доктор Тэгшбаяр ГАЙХАМШИГИАЙ ГЭЖ ҮГЭЭРЭЭ АЛДАРТАЙ. Сайн физикч, эрдэмтэн. Көвлөх болсжээ. Лу сайн уайна. Зөв хүмүшсийг томилжээ

1  |  0
Зочин (202.55.188.97) 2023 оны 09 сарын 22

Г.Ганбаатарч дээ.! Аймагийнхаа даргын ажлыг авах гэж ил далд хуйвалдаан зохиож явсан нөхөрдөө.Ханилхад халтаа нөхөр гэж олон хамт ажилагсад нь ЭЭ,Ээ Ээ халаг халаг гэцгээж байсандаа ! Заяа мэдэждээ.Улаанбадрахын УРАНы асуудал ,,,,!!!

0  |  0
Хүндэлж явдаг эрхэм (66.181.176.234) 2023 оны 09 сарын 22

Дозтох Тэгшбаяр, Баясаа нарыг дэмжинэ

0  |  0
Нараа(66.181.186.38) 2023 оны 09 сарын 22

Тэгшбаяр шиг нөхдийг зөвлөхөөр авахаар ямар хэрэг байх вэ дээ, рейтинг нь салам унана даа, юугаа зөвлөх вэ дээ, зөвлөх чадвар даанч байхгүй, нэг худлаа гар

0  |  0
zochin(66.181.176.208) 2023 оны 09 сарын 22

buun khoshin shogchid , iim amitad zuwlukhuur gantumur gajuu zamaar uragshaa , pizda gej

0  |  0
zochin(66.181.176.208) 2023 оны 09 сарын 22

buun khoshin shogchid , iim amitad zuwlukhuur gantumur gajuu zamaar uragshaa , pizda gej

0  |  0
Коффи Аннан(66.181.185.53) 2023 оны 09 сарын 22

15 дэд дарга чинь аймаг бүрийн сонгуулийн менежер гэж ойлго.

0  |  0
Нүдээ олжээ(103.161.242.141) 2023 оны 09 сарын 22

Нүдээ олсон томилгоонужд байна. Бадарсандаа амжилт.

0  |  0
Зочин(66.181.185.233) 2023 оны 09 сарын 22

Юугаан зөвлөж чадах вэ дээ

0  |  1
Top