ОХУ бензиний экспортоо хязгаарласны дараа Европт түлшний үнэ өсөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах зорилгоор бензин, дизелийн экспортоо түр хязгаарлах тухай шийдвэр гаргасны дараа Европт дизель түлшний үнэ таван хувиар өсжээ.

“The Guardian” сонины мэдээллээр, Европын зах зээл дээрх дизель түлшний үнэ нэг тонн нь 1000 ам.долларыг давсан байна.

Есдүгээр сарын 21-нд ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулах зорилгоор бензин, дизелийн экспортод түр хязгаарлалт тавьсан билээ. ОХУ-ын эрчим хүчний дэд сайд Павел Сорокины мэдээлснээр, хязгаарлалтын хугацаа зах зээлийн нийлүүлэлт, арга хэмжээний үр дүнгээс шалтгаална.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
orosiin urals neft(202.131.225.197) 2023 оны 09 сарын 23

Orosiin urals hvnd nefteer dizel tvlsh hiihed tohiromjtoi deer baruunii ihenh vildver yg ene nefttend zoriulagdsan baidag yumaa. Arabiin oronuudiih bol hongon soft neft gedeg bol binzen hiihed l tohiromjtoi dizelid bol tohiromjgui yumaa. iimees baruun orosoos haraat l bain daa..

1  |  0
zochin(59.153.112.226) 2023 оны 09 сарын 24

baruunii baagii nar orosiig oorsdoo guih bailgui

2  |  0
Top