АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Дээд чуулганаа энэ сарын 25-нд буюу маргааш зохион байгуулна. Тус хуралд 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ тэргүүнийг сонгох юм. Энэхүү сонгуульд нийт долоон өрсөлдөгч нэр дэвшихээр бүртгүүлж, албан ёсоор мандатаа гардаж аваад байгаа юм.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд АМГТГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд БҮҮМ улс төрийн агентлагийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын орон тооны зөвлөх, ашигт малтмал газрын тосны газрын дарга, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан намтартай.
Нэр дэвшигч Д.Үүрийнтуяа нийт зургаан зорилт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсан танилцууллаа. Тэрбээр мөрийн хөтөлбөрийн зорилгоо АН-ын эмэгтэйчүүд, гишүүд, дэмжигчдийн эрх ашиг, үзэл бодлыг хамгаалж, АН-ын бүх шатны сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг ялалт байгуулж, ардчиллын суурийг бэхжүүлэх хэмээн тодорхойлж дараах зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнд, эмэгтэй гишүүдийн оролцоог дэмжих, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бүх шатны хариуцлагын тогтолцоог бий болгох, намын дэргэдэх байгууллагуудтай хамтарч ажиллах, улс төрд залуу манлайлагчдыг бэлтгэх, эмэгтэй гишүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, АН-ын 2024 онд бүх шатны сонгуульд оролцоход эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэн ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )