ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхууд санхүүгийн байдлаа сайжруулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Хонь

Та өөрийгөө гайхалтай уян зөөлөн гэдгээ мэдээд гайхна. Хөндлөнгөөс өөрийнхөө байр суурийг хамгаалах хүсэлгүй мэт санагдана. Гэвч үгүй. Бусдын саналтай нийлэх ч өрсөлдөгчөөсөө салахын тулд л ингэнэ. Ямар ч байсан өөрийнхөөрөө л хийнэ.

Үхэр

Энэ өдөр хэмжээ хязгааргүй яриа, ярилцлагын дунд өнгөрнө. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг батлахын тулд бус зүгээр л сонирхолтой учир. Өөрөө ч итгэдэггүй мөртөө ямар ч утгагүй зүйлийг батлах гэж улайрна. Тиймээс энэ өдөр тантай маргалдах ч ямар ч хэрэггүй.

Ихэр

Өнөөдөр өндөр идэвх, ажил хэрэгч байдалд өнгөрнө. Өөрөө идэвх гаргаад зогсохгүй бусдыг өөрийнхөө хэрэгт оролцуулахын тулд бүхнийг хийнэ. Хамгийн гол нь шууд бус харин хүнд анзаарагдахгүй байхаар бусдыг татан оролцуулах хэрэгтэй. Эс бөгөөс татгалзсан хариу авна.

Мэлхий

Хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргахад илүүдэхгүй. Хүүхэдгүй бол дүү, үеэлүүд, бүр болохгүй бол хөрш хүүхдүүд ч байж болно. Ингэснээр ямар нэгэн ашиг гарахгүй ч таныг эрч хүчээр цэнэглэнэ. Энэ бага гэж үү?

Арслан

Таны дотор агуу их стратегич төдийгүй агуу их тактикч хүн сэрнэ. Тэр хүн юу ч сэдсэн бүү эсэргүүц. Таагүй л зүйл тохионо. Та сэдсэн бүхнээ ямар ч аргаар хамаагүй хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. Бусдын үзэл бодлыг сонсох төлөвлөгөө огт байхгүй.

Охин

Ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа маш их эргэлзэх болно. Үүнээс болж та хэн нэгэнд хэтэрхий шийдэмгий бус санагдаж магадгүй. Гэвч тийм биш. Од эрхэс танд алхам бүрээ бодож, боловсруулах боломж олгож байгаа юм. Харин шийдвэр гарсан цагт эргэлзээ ор мөргүй алга болох ба сонгосон замаас тань хэн ч эргүүлж чадахгүй.

Жинлүүр

Энэ өдөр таны зөрүүд занд хязгаар үгүй. Тантай маргалдах, ятгах ямар ч үр дүнд хүрэхгүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Хоёр, гурван хоногийн дараа л гэхэд маргааны шалтгаан танд инээдтэй санагдана. Тийм учраас бусадтай маргалдах шаардлага байгаа эсэхээ бодоорой. Харин нэр хүндээ унагахад маш амархан гэдгийг санаарай.

Хилэнц

Таны байр суурь танд таалагдахгүй. Гэхдээ сэтгэл хангалуун бус байдал тийм ч хүчтэй байхгүй. Ерөнхийдөө ажил төрөл нь дажгүй сайн байна. Танд гэнэт л бусдын өмнө өөрийнхөө имижийг бэхжүүлэх, сайжруулах хүсэл төрнө. Үнэхээр энэ өдөр удирдлагадаа өөрийгөө сайнаар харуулах боломж гарна. Эсрэг хүйстнээсээ ч гэсэн оноо авах боломж бий.

Нум

Эцэг, эхийн зөн совин идэвхэжнэ. Өдрийн турш хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэх эсвэл үр хүүхэдтэй болох бодол толгойнд нь нэг бус удаа орж ирнэ. Энэ өдөр дотнын харилцаагаа шинэ шатанд гаргах боломж бий. Гэр бүл зохиох эсвэл хүүхэдтэй болох шийдвэр гаргана.

Матар

Ялах гэсэн хүслээсээ болж бусдад өөрийнхөө, бүр утгагүй ч байсан хамаагүй бодол санааг батлахад бэлэн. Тантай маргалдаад үр дүнд хүрэхгүй. Учир нь цагийн дараа та яг эсрэг зүйлийг батлах гэж улайрах болно. Хүүхдүүдтэйгээ ярилцах сайхан боломж. Тэдний бодлыг та амаа ангайлган сонсоно.

Хумх

Өөрийнхөө зорилго өөд шаргуу явна. Энэ зорилго нь багц багц мөнгөний хэлбэртэй. Хумхынхныг зорилгоосоо ухрахыг ятгах ч хэрэггүй. Хэрэв ухарвал, зөвхөн өөр талаас нь зорилгынхоо төлөө дахин дайрахын тулд л ухарна. Ямар ч тохиолдолд санхүүгийн байдлаа ихээхэн сайжруулах боломж их.

Загас

Өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд яахад ч бэлэн. Юуны тулд? Энэ их эрч хүчийг бодит зорилгод хүрэхийн тулд зарцуулбал дээргүй юу? Бусдад ямар нэгэн зүйлийг батлах бол өөрийнхөө зөвийг бус харин онцгой гэдгээ баталсан нь дээр. Тэгээд хэн нэгэнд бус харин удирдлагадаа. Түүнээс таны карьер, цалин шалтгаална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top