УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ ээлжит хуралдаанаа хийлээ. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн худалдан авах ажиллагаатай холбоотой гарсан асуудалд Ж.Сүхбаатар сайдын мэдээллийг сонссон байна.
Тэрбээр "Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгсөн. Нэгэнт түгжрэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан ч алдаа гаргасан болохоор өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэлд ужгирсан хоёр, гурван том асуудал бий. Газар олголт, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал бий. УИХ, Засгийн газрын хамтарсан Ажлын хэсгийг гаргахаар боллоо. Ерөнхий сайд нийслэлд болохгүй байгаа асуудал дээр шуурхай ажиллах шаардлага байна гэж үзсэн. Нийслэлд Засгийн газрын зүгээс тодорхой, томоохон арга хэмжээ авч ажиллах нь зөв. Ялангуяа авлигатай тэмцэх асуудлаар. Ногоон автобустай холбоотой асуудлаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм билээ. Гурав дахь өдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Тэрний дараа Ерөнхий сайд хариуцлага тооцохоор болсон" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Данх зайлаарай