Хотын даргад Х.Нямбаатарын нэр яригдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 03

"Ногоон автобус"-ны гэх хэргээс үүдэж Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.10.02/ ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Түүний хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч, УИХ дахь МАН-ын бүлэг нь дэмжсэн юм. 

Тэгвэл хөшигний цаана дараагийн Хотын дарга хэн болох вэ гэх албан тушаалын тэмцэл эхэлжээ. Гэхдээ Хотын даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох асуудал хөндөгджээ. Хэрэв Х.Нямбаатар Хотын дарга болох аваас Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилно гэх мэдээлэл ч байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(188.126.94.86) 2023 оны 10 сарын 03

Хуульч биз дээ, хот бол тэр чигээрээ инженерийн байгууламж, энэ талын анхан шатны мэдлэгтэй гэж бодохгүй байна, Чехэд автобусны үйлдвэрлэл дээр ажилласан залууг хотын даргал залж авчирах юмсан.

0  |  0
Зүч(103.254.123.148) 2023 оны 10 сарын 03

дэмжинээ. Хамгийн түрүүнд метро барихад анхаараарай. Хотын түгжрэл замаа алдахаас өмнө энэ ажлыг эхлүүлэхгүй бол яльгүй бороо орсон ч их үер, аваар осол тасрахгүй шүү...

0  |  0
Зочин(59.153.112.180) 2023 оны 10 сарын 03

энхбаяр шудрага залуу. дэмжиж байна. ард иргэд тайван байж хариуцлагатай хүнд асуудлаа хириуцуулах шиг сайхан юу байхав.

1  |  0
Top