"Ногоон автобус"-ны гэх хэргээс үүдэж Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар өчигдөр /2023.10.02/ ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Тэдний хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч, УИХ дахь МАН-ын бүлэг нь дэмжсэн юм.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл маргааш /2023.10.04/ 14:00 цагт хуралдахаар болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын удирдах зөвлөл маргааш Засгийн газрын хуралдааны дараа хуралдана. Хэвлэлээр гараад байгаа нэрсийн зарим нь Удирдах зөвлөл рүү орно, зарим нь орохгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )