Газын зурваст орон гэрээ орхин хоргодох байрнуудыг бараадсан хүний тоо нэг саяд хүрчээ.
Палестин-израилийн ээлжит зөрчилдөөн хурцадсаны улмаас орон гэрээ орхин гарахаас өөр аргагүй болсон хүмүүсийн 352 мянга гаруй нь сургуулиудад хоргодож байгаа талаар НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах, Газын зурвасын төв болон өмнөд хэсэгт ажлыг зохион байгуулах Ойрх Дорнодын агентлагаас мэдээллээ.
Мөн 55 мянга орчим хүн бусад 51 хоргодох газарт байрлаж байгаа аж.
ЮНИСЕФ-ийн мэдээлснээр 300 мянга гаруй хүүхэд Израил болон ХАМАС бүлэглэлийн зөрчилдөөний улмаас орон гэрээ орхижээ.
Сэтгэгдэл ( 0 )