"Олимпын сайдыг дууд, Сахил хүртээд шал дордлоо"

Г.Билгүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

УИХ-ын гишүүн Д.Дамдинням УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлаар Парисын олимпын бэлтгэлийг хэлэлцэхийг шаардаж, Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд шүүмжлэлтэй хандав. 

Тэрбээр "Саяхан болсон Азийн наадмаас манай шигшээгийн хоёр тамирчин Допингийн шинжилгээнд бүдэрсэн тохиолдол гарлаа. Энэ Олимпын сайдыг дуудаж, тодорхой мэдээлэл, ажлыг нь сонсмоор байна. Сахил хүртээд шал дордоод байна. Олон улсын Допингийн холбооноос манайхыг хар жагсаалтад оруулна гэсэн онцгой анхааруулга өгсөн байна. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо бас үүнд анхаарал тавихгүй бол манай улс олимпийн цагаан туг дор орох эрсдэл бодитой болсон байна. Нэн яаралтай Байнгын хорооноос Олимпийн бэлтгэл ажлын мэдээллийг оруулж ирж ярих хэрэгтэй байна. Улсаараа шившиг болохоосоо өмнө төр засаг гэж байгаа юм бол бид энэ асуудалд онцгой анхаарах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа (202.126.89.244) 2023 оны 10 сарын 23

Энэ муу дөрвөд их чалчнаа .

0  |  0
Зочид(103.57.92.62) 2023 оны 10 сарын 22

Д.Дамдинням зөв дүгнэлт хийлээ, дэмжиж байна. Б.Бат-Эрдэнэ ажлаа мэдэхгүй учир ажлаа хийхгүй байна. Допингийн даргаар Б.Бат-Эрдэнэ Ц.Уугангэрэл гэдэг хүнийг тавьсан тул Дамдинням та туршлага судалж өөр хүнийг тавих хэрэгтэй гэж бодож байна.

0  |  0
Сэмбээ(202.9.41.2) 2023 оны 10 сарын 22

Oлимпын сайдыг дууд. Огцруулаад хөөж явуул.

0  |  0
Үнэн(59.57.115.12) 2023 оны 10 сарын 22

Ажиллаж чадахгүй байгаа нь үнэн

1  |  0
Блр(66.181.186.133) 2023 оны 10 сарын 23

Батэрдэнээс ер нь юу горьдож сайд бллгоюоо. Өөрөө допингтой гүн холблотой гэдгийг зөхын тамирчин ярьдаг. Дээр нь тллгой муу сэтгэн блдох чадвар байхгзй. Хэнтий гэхээр хамаагүй юмуу?!

2  |  0
irgen(213.223.172.203) 2023 оны 10 сарын 22

zuv shyy. Ter Baterdene gej said baidag bizdee hudlaa end tend ochij tomorhoos ajilgyi gar.\nUUr hyn baidaggyi yumuu. Ene hugshin hyn chin hiij chadahgyi baina shyy dee.

2  |  0
Top