Төрийн албан хаагчийн цалингаар тэрбумтан болсон түүх дэлхийд байхгүй. Монголын тэрбумтнуудын түүхийг сөхвөл “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Женко” Х.Баттулга нар анх тарвага, зурамны арьс хойд, урд хилээр зөөж, гахай чирж, явган таваргаж явсан. Хэн хэн нь куртик, жинсэн өмд оёж зардаг байсан.
“Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу хүнсний дэлгүүрт ачаа зөөгч, мах цавчигч, оёдлын цехэд эсгүүрчин хийж өгссөн. Л.Гүндалай Германд хар бор ажил хийж, хилээр автомашин оруулж ирдэг байсан. Тэд тэгж явсаар тэрбумтан болцгоосон. Бизнес хийж, үйлдвэрлэл эрхэлж, үгүй ядахдаа гахай чирсэн хүмүүс тэрбумтан байхаас яах вэ. Харин сүүлд Монголын төр “Төрөөс төрсөн тэрбумтан” гэгчээр дүүрсэн л дээ. Гэхдээ УИХ, Засгийн газарт сайд, гишүүн болсон нөхдүүд л яригддаг байв. Гэтэл одоо дунд шатныхан эрдэнэс нуусан агуйд шургаад орчихсон аятай төрийн албанд ороод тэсэртэл баяждаг болжээ.
Хотын барилга дагасан авлигын асуудал дөнгөж яригдаж эхэлтэл 2019 оноос хойш нийслэлд ашиглалтад орсон бүх барилгын Улсын комиссыг ахалсан С.Төмөрдулам гэдэг бүсгүй тэрбумтан болчихсон байж гэнэ. Уг нь дандаа эрчүүд тэрбумтан болж байхаар ганц эмэгтэй яахав дээ гээд хэлэх гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж авлигаар тэрбумтан болсон юмсанж. АТГ-аас нэгжлэг хийхэд Хотын стандарт, хяналтын газрын дарга, Улсын комиссын дарга С.Төмөрдулам гэгч эмэгтэй 2.5 тэрбумын үнэтэй хоёр байртай, таван авто зогсоолтой, үйлчилгээний нэг барилгатай. Lexus-470, 570, RX-350 маркийн гурван машинтай. Нөхөр нь мебелийн салбар дэлгүүртэй болох нь тогтоогдсон тухай мэдээлэл цацагдав.
Төрийн албан хаагчийн цалингаар тэрбумтан болчихгүй л дээ. Тэгэхдээ тэрбумтан болгодог тогтолцоо манай улсад л байна. Түүний мөрөөр цахилгаан, дулааны зөвшөөрөл өгдөг газар хэлтсийн дарга нар, мэргэжлийн хяналт гэж байх үеийн газар, хэлтсийн дарга нарыг ч гэсэн шалгавал энэ мэт тэрбумтны тоо нэмэгдэх биз ээ.
Сэтгэгдэл ( 11 )
Хулгайч луйварчдын улс болж дуусаж байна доо
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\\n
Төрийн албан хаагчдыг 1-2 жил ажлуулаад дараагийн ээлжийг томилдог болох хэрэгтэй, 1 хүн их идэхгүй нэг хэсэг нь ядаж саятан болно. Энэ чинь л шудрага ардчилсан нийгэм мөн.
Тэр ч мэдэгдэнш
“Төрөөс төрсөн тэрбумтан”-гууд орлогоо нотол. чадахгүй бол бүх хөрөнгийг хурааж улсын орлого болгоё...............2024оны сонгуулийн өмнө МАН үүнийг хийх ёстой.
Энэ улс маань төрд нь шургалчих л юм бол гэдэс гараад, өнгө ороод авгай хүүхнүүд нь пээдийгээд ирдэг их сайхан ээл өгөөжтэй газар юм шиг байгаан. Юун ард иргэд манатай
haha yuch oilgosongui
Ядаж л тербумтан болдог местен деерее 1 жил болоод л еелжлеед бвал олон хунии амьдрал деешлех юм биш уу
Шудрагаар шалгах л хэрэгтэй аль аль нь байгаа байх шүү...
Аль аль нь хулгайч гэдгийг эхлээд хэлчих