ШУУД: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгад хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Засгийн газрын баталсан 2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөө болон Барил хот байгуулалтын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг үндэслэн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгын ашиглалт 345 иргэн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, 23 сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн төлөв байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тус шалгалтын явцад өмчлөгч 140 иргэн, аж ахуйн нэгжийн 79 нь дулааны техникийн нөхцөл аваагүй, 65 нь барилгын халаалтын системийн анхны төлөвлөлтийг өөрчилж, нэмэлтээр халаах хэрэгсэл, шугам хоолой угсарч суурилуулснаас гадна хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 34 ресторан, цайны газруудаас шугам хоолойг мэргэжлийн байгууллагаар суурилуулаагүй, цахилгааны дотоод сүлжээ нь авулгүй ажиллагааны ашиглалтын шаардлага хангаагүй, ашиглалтын хугацаа дууссан, шингэрүүлсэн шатдаг шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ!

Мөн өмчлөгч иргэн, аж ахуй нэгж, сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны барилгуудад газар эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, барилгын хувийн хэрэг хөтөлж, ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйлчилгээний талбай болгосон зэрэг зөрчлүүдийг шалгаж тогтоолоо.

Илэрсэн зөрчлүүдийг барилгах үүднээс хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж, шугам хоолойн аюулгүй байдлыг хангуулах тухай улсын ахлах байцаагчийн 10 шаардлага, 7 зөвлөмжийг өгч ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын тухай шийдвэр гаргаж, нийслэлийн засаг даргад тус тус хүрүүлж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2023 оны 10 сарын 24

ДАВААСҮРЭН САЙД МАШ НОЦТОЙ ЗҮЙЛИЙГ ЯРЬЖ БАЙНА. ЯЛАНГУЯА 40, 50 МЯНГАТЫН ХУУЧИН ОРОН СУУЦНЫ БАЙРНУУДЫН НЭГДҮГЭЭР ДАВХАРЫН ДААЦЫН ХАНУУДЫГ НЬ ДУР ЗОРГООРОО БУУЛГАЖ НУРААЖ ЗААЛ ТАНХИМ БОЛГОН ТОМСГОЖ БАЙГАА БОЛ МАШ АЮУЛТАЙ, НЭГ ЖИЖИГХЭН ЧИЧИРХИЙЛЛЭЭР Л НУРЖ УНАХ ЭРСДЭЛТЭЙ.

0  |  0
Top