“Жижиг” Тавантолгойн “том” философич

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Түүний хувьд Монгол Улс зах зээлд хөл тавих 1990 онд “Ажнай”-г үүсгэн байгуулж, бизнест хөл тавьсан учраас өдий зэргийн хөрөнгө цуглуулчих байлгүй. Хүний амьдралын гуч гаруй жил гэдэг нэгэн амьдрал бүү хэл улс орон босгочих хугацаа шүү дээ. Түүнийг дугхийж байхад хөрөнгө нь томорч, мөнгө нь үржиж байдаг гэх нь үнэн байх. Ийм иргэн бүү хэл УИХ-ын гишүүн, бизнесмэн ч цөөн биз. Тэгэхээр олноо “Ажнай” хэмээн алдаршсан Д.Бат-Эрдэнэ бол парламентын тэргүүн баячуудын нэг. Уг нь түүнд УИХ-ын гишүүн, сайд гэх нэр цол л хэрэгтэй болохоор улс төрд шунадаг байх гэж бодсон нь өрөөсгөл байж. Яагаад гэхээр тэр том бизнест улс төр, бизнесийн бүлэглэлийн дэмжлэг авах өдөр байдаг болоод нэр зүүх хэрэг гардаг байх гэж таамаглана. Түүнээс юу дутсан гэж асар их хөрөнгө зарж орших улс төрд шунан дурлах билээ. Заавал нэг шалтгаан байж таарна. Одоо бол түүнд мөнгөний тоо сонин биш болсон.

Гэхдээ Д.Бат-Эрдэнэ үйлдвэр объект худалдан авах, үйлдвэр үйлчилгээ эрхлэх, арьс шир боловсруулах, архи тамхи зарах, бүтээн байгуулалт өрнүүлэх, дараа нь түүнийхээ ашиг шимийг хүртэх гэх мэтээр зовоогүй нэгэн. Социализмын үеийн үйлдвэрийн объектыг маш амархан авчихсан гэдэг.

Мэдээж ерээд оны бизнесмэнүүдийн зовлонг амсаж өндийснийг үгүйсгэхгүй. Гагцхүү эх орныхоо хөрсөн доорхи баялгийг насаараа эдэлж байгаа хүн. Эндээс харахад өнөөдрийг хүртэл бизнесийн зовлон тэгтлээ эдлээгүй нөхөр болов уу. Түүний төрж өссөн нутаг Өмнөговь аймаг бол хөрсөндөө эрдэнэ нуусан өөжин учраас өдгөө гадна дотны олигархиудын хөлд нэрвэгдээд байгаа цор ганцхан нутаг.

Наашлуулж бодоход улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого бүрдүүлдэг нутаг. Улсын төсөвт мөнгө орж байгаа ч улс төр, бизнес бүлэглэл өрөмнөөс нь хүртдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Үүнийг одоогоор хэн ч цэгцлээгүй байна. Харин Д.Бат-Эрдэнийн хувьд тэднээс өөр. “Жижиг” хэмээх Тавантолгойг орон нутгийн өмчит нэрийн дор ганцаараа шахам эзэмшдэг эр. Ийм байхад дугхийж байхад дансанд нь мөнгө орохгүй яах юм. “Жижиг” хэмээн нэрлээд байгаа болохоос бус уг орд газарт хэдэн үеэрээ ч мөлжих хэмжээний их баялаг байгааг монголчууд мэднэ. Ийм их баялаг эзэмшиж байж “Эрдэнэс Тавантолгой”-н талбай руу орж хэдэн мянган тонн нүүрс авсан гэх мэдээлэл ч тэнүүчилж байдаг. Өөрөөр хэлбэл улсын сан хөмрөгөөс хулгай хийж байна гэсэн үг. Үүнийг би хэлээгүй. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд удаа дараа мэдээлэл хийж, баримт гаргаж байсан даа. Өмнөговьчууд өөрсдийнх нь баялгийг орон нутгийн өмчит гэх нэрээр хүүдийлж, өчүүхэн хэсгээр нь түмэн олны дунд наадам зохион байгуулж, морь бөх байлдаг нөхрийг л удаа дараа сонгуульд гаргаж ирээд байгааг ойлгох юм алга. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хөрөнгөнд эзэн сууж, өрмийг нь идэж сүүг нь уучихаад өчүүхэн хусам  өгчихөж байгааг ойлгох ухаан сонгогч олонд суугаа биз гэж найдна. Энэ утгаараа эрхэм дээдсүүдийн гаргаж ирсэн “Гучин гэр бүл”-д яах аргагүй данстай нөхөр байж таарна. Би хэлээгүй шүү. Монголын баялгийг гучхан гэр бүл эзэмшиж байна хэмээн Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч хэлж байсан, өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хэлж байсан.

УИХ-ын гишүүний хувиар тэр ямар нэгэн хууль санаачилж, батлуулсангүй. Тэр ч бүү хэл чуулганы хуралдаанд ч цөөн үзэгддэг гишүүдийн нэг. Яг л өнөөх хуурай дүү гэх гишүүн асан Б.Наранхүү шиг бизнесээ хийгээд явдаг нөхөр гэдгийг бултаараа мэднэ. Ямар сайндаа чуулганы хуралдаанд огт суудаггүй Б.Наранхүү нэг удаа ирж, ганц удаа үг хэлэхдээ “Монголд Ажнай Д.Бат-Эрдэнэ шиг хорин хүн байхад хөгжинө” хэмээн хуурай ахыгаа хөөргөж байхав.

Төрд орсон бизнесмэнүүд хэзээ улсаа хөгжүүлж байсан юм. Тэдний бизнес өргөжиж өөрсдөө л баяжаад байдгаас улс орон хөгжиж, ард түмэн чинээлэг болдоггүй. Үүнийг би бас л хэлээгүй. Сүүлийн гуч орчим жил Төрийн эрх барих дээд байгууллага, Гүйцэтгэх засаглалд ихэнхдээ бизнесмэнүүд сонгогдож ажилласан түүх өөрөө хэлээд өгнө. Харин өнөөдөр улс орны нөхцөл байдал, ард түмний ахуй амьдралд хариу нь буй. Том агуулгаар нь авч үзэхээр өөрт нь итгэл үзүүлсэн өмнөговьчуудад хэрэгтэй ганц хууль батлуулсангүй. Тэр нутгийн түмэнд хэрэгтэй ганц үг гав хийсэнгүй. Үүнийг би бас л хэлээгүй. Тэр өөрийн биеэр сүүлийн хориод жил харуулсан. Тэд зөвхөн ард түмний уламжлалт ахуй, сэтгэлгээнд өөрсдийн дүрийг шургуулах замаар морь, бөхөд ихээхэн хөрөнгө оруулж, бай шагнал өгөхөөс бус ганц хэрэгтэй хууль бариад очиж байсан түүх байхгүй. Тэр өөрөө ч “Молор-Эрдэнэ” одонгоос эхлээд “Алдарт уяач”, “Манлай уяач” гэх цол дараалан хүртсэн. Ийм замаар л сонгогчдын итгэл сэтгэлд хүрдэг нь даанч харамсалтай. Үүгээрээ би морио дээдэлсэн монгол эр хүнийг буруушааж зэмлэх гээгүй. УИХ-ын гишүүн хүнийг үндсэн ажлаа хийсэнгүй хэмээн зэмлэж байгаа хэрэг шүү дээ.

Өнөөдөр түүнийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гэхээр хэн ч танихгүй. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэхээр монголчууд чамгүй таних тийм л хүн. Эр хүний хувьд ноён нуруу сайтай л гэж хамтран зүтгэгчид нь хэлэх. Уг нь 2004, 2008, 2012, 2020 онд тус тус Төрийн эрх барих байгууллагад 14 жил ажилласан. Дунд нь Батлан хамгаалахын сайдаар ажилласан гэхэд дэндүү чамлалттай. Энэ утгаараа хамтран зүтгэгчиддээ “Сайн эр хүн” гэж хэлүүлэх бус нийт түмэнд “Сайн гишүүн” гэж хэлүүлэх цаг аль хэдийнээ ард үлджээ. Одоо нэгэн жарны босго давах гэж байгаа тэтгэврийн насны өвгөнд “Сайн гишүүн” гэж хэлүүлэх хугацаа үлдээгүй гэхэд болно. Мөнгөтэй баян, адуунд хайртай гэх мэт дүрээрээ л мөнхөрч үлдэх байх. Тэр яах аргагүй Даланзадгадад төрж, улмаар ерөнхий боловсролын сургуулиа тэнд дүүргээд 1981 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг Улс төр судлаач, философич мэргэжлээр төгсөж ирсэн хүн. Бас чиг болоогүй, 1991-1992 ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Удирдлагын Дээд курс, 1993-1994 АНУ-ын Колорадо мужийн Боулдэрийн эдийн засгийн институтын Эдийн засаг, менежментийн курсыг тус тус дүүргэж, философийн ухааны докторын зэрэг хамгаалсан боловсрол зузаан нөхдийн тоонд орно. Хувь, хувьсгалын мөнгөөр чамгүй өндөр боловсрол олж авсан ч төр, түмнийхээ төлөө бус өөрийнхөө төлөө зориулсан хүн болов уу гэж хардаг.

Хойд хөршид боловсрол эзэмшсэн залуу 1986 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд Философийн арга зүйч багшаар ажлынхаа гарааг эхлүүлж, 1990 он гэхэд бизнест хөл тавьжээ. Өнгөрөгч зууны 1995 онд Монголын хүүхдийн мэс заслын эмч нарын холбооны ерөнхийлөгч гэх олон нийтийн сонгуульт ажил хүлээн авч, улмаар 1996 оноос “Вундеркинд” сангийн ерөнхийлөгч, 1999 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилласан нь олны анхааралд орох гэсэн санаа байсан бололтой. “Эр хүний цээжинд эмээл хазаартай морь багтдаг” гэдэг дээ. Харин тухайн үед “Ажнай”-н эзний цээжинд “жижиг” хэмээх Тавантолгой орд газар уужуухан багтаж байсны гэрч нь тэр өөрөө юм. Ийнхүү арав гаруй жил бизнес эрхэлсэн эр хүн хэтэвчээ ч чамгүй зузаалж, улмаар 2004 онд их улс төрд хөл тавьсан гишүүн. Хуруу хумсаа хуйхалж босгосон хөрөнгөө арвижуулах зорилго нь их улс төр байсан байж болно. Тиймдээ ч өнөөдөр тэр УИХ-ын чуулган болон бусад хуралдаанд огтхон ч харагддагүй. Бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж мэдэх хуралдаанд л чимээгүй бараагаа харуулаад сууж байдаг даа. Нэгэнт бараа дүрээ харуулсан цагт гол төлөв хөрөнгө мөнгө, эрх ашгаар холбоотой нөхөд түүний эсрэг дуугарч чадахгүй л дээ. Энэ мэтээр энгийнээр харахад Д.Бат-Эрдэнэ гэх гишүүн парламентад өмнөговьчууд, энэ улсын төлөө бус хурааж цуглуулсан, одоо ч хурааж байгаа хөрөнгө мөнгөнийхөө төлөө суудаг гэж ойлгогдохоор.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.220) 2023 оны 10 сарын 25

Өөрийгөө сайн баяжуулсан бол одоо ард түмнээ баяжуулахын төлөө зүтгэх үлдлээ дээ. Эсвэл бас болоогүй л байна уу? Хэд насалж, хичнээн их иднэ гэж ингэж их хураах вэ? Үлдсэн насаа төр, түмнийхээ төлөө зориул гэж тушаалтай биш гуйж байна.

0  |  0
Зочин(66.181.161.127) 2023 оны 10 сарын 24

Ман намын ждү, нүүрсний хэрэг, боловсролын зээлийн сангийн тонуулчдыг ярь. Ан-н Адъяасүрэн, Бат-Эрдэнэ хоёрыг л хэвлэл мэдээллээр балбаад байхын. Хүчээ нэгтгээд аймаар урьд ч байгаагүй хойшид ч байхгүй мөнгөн дүнгээр идэж уугаа биз дээ.

0  |  0
иргэн(202.9.47.24) 2023 оны 10 сарын 24

төрийн өмчийн газрын ашигт малтмалыг хувийнх юм шигээр зөөж баяжсан ”дээрэмчин”.....”зальтан”......”хулгайч” юм биш үү?

1  |  0
Zochin(86.111.138.237) 2023 оны 10 сарын 24

Muu adhin hulgaich ubgun chin !!!Heden kurs tugssun ni hend hamaatain odoo hezee ch hench tugsuj chadah kits medebuu bitgii hudlaa Matran muulsan dur esgeed bai naad adhin nobshoo.Umnugobi aimag suireed bhad!

0  |  0
И(202.21.108.31) 2023 оны 10 сарын 24

Нүхтийн амын эхийг эзэгнэчихсэн, иргэдийн агаарт гмрдаг бсан замыг хаагаад харуул тавьчихсан. Ингэж болдог юмуу? Иргэд нь Бонд ууландаа Нүхтийн амаар гарч чадахаа байсан ???

2  |  0
Mgl(139.5.217.141) 2023 оны 10 сарын 24

Ard tumnii omch gazriin dooroh baylagaas heden ger bul Hedii boltol hulgailah be omchoo bucaaj abmaar Bain a

2  |  0
Уран(66.181.186.133) 2023 оны 10 сарын 23

Цаана чинь ажнайн найз галсандоржийн цогөрнбх насанд хүрээгүй жоохон ыандитай ёамуурч ыгаад баригджээ. Би санаж ыайна 2000 оны уих сонгуулийн үёд энэ 2-г гомо гэж ярвж байсан

0  |  0
Дагдан(66.181.186.133) 2023 оны 10 сарын 23

Амнөговийн ард түмний хэ амьдрал пээшилсэн гэж харагдаж бгаа бол энэ нь 55 биш ажнай ххк бат эрдэнэ бүр биш. Ирак толгой сэврэй ыаян бор нуруу ухаа худаг эдгээр газрын ач тус. Чи пиз ирээд хүмүүстэй уулзаад асуу чхмд юу гэж хэлэхийг сонс

1  |  0
Зочин(202.131.230.162) 2023 оны 10 сарын 24

1980-аад онуудад Тавантолгойн ордын хайгуул хийж байх үед Өмнөговийнхан бандгар хар ханцуйвчтай мотоцикл унасан ард түмэн байж билээ. Өнөөдөр Жийп машинаар хүүхдээ цэцэрлэгтээ зөөх хүртэл амьдрал нь дээшилсэн. энэ бол Тавантолгойн өгөөж юм бна лээ. Бас аЖнай Бат-Эрдэнийн зүтгэл ч байгаа гэж боддог. Газрыэ баялагаа дагаж ард түмний амьдрал дээжилж болдгийн бас нэг жишээ ч гэж харж болно.

0  |  2
Дз(66.181.186.133) 2023 оны 10 сарын 23

Лувсаншарав гэгчид танай ажнай ямар бизнес эрхэлдэг юмбэдээ? Чи нэг бүрчилэн сайн хэлээд төнилцуулаад өгөөч. Би үнэндээ юу хийдэгии нь мэдэхгүйювм

0  |  0
Лувсан(66.181.186.133) 2023 оны 10 сарын 23

Би л лав ёайн эр хүн гэж дуулаачгүй мэдэхчгүй. Юм ыайна. Харин гондом батэрдэнэ гэвэл их хүмүүс танина мэднэ.

0  |  0
ҮНЭН(202.70.34.115) 2023 оны 10 сарын 23

ҮНЭН

0  |  0
Dayanch(103.254.123.159) 2023 оны 10 сарын 23

Setguul zuin sudalgaa muu nairuulga taaruu handalt avah gsn yaduu niitlel ajee

1  |  1
Лувсаншарав(202.126.89.233) 2023 оны 10 сарын 24

Ажнайн дайны сэтгэж, бүтээгээгүй поп луйварчдад Ажнай жижиг харагдаж болох ч ноён нуруутай, бизнест алгуур өгсөж амжилтад хүрсэн, өсч төрсөн нутгаа газрын дорхи баялгийн хишгээр өөд татсан цорын ганц хүн . Атаархагчид /Мандахбаяр мэтийн / бол хөлийнх нь чигчий хуруунд нь ч хүрэхгүй

1  |  3
Top