Ж.Сүхбаатар: АТГ-аас тайлбар авсан, гэхдээ яллагдагчаар татаагүй

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

Зарим хэвлэлээр ногоон автобусны хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах талаар мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийг АТГ-аас үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл, тус газраас "Ногоон автобус"-ны хэрэгт хэрэг бүртгэлийн гурван хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Гэхдээ уг хэрэгт Засгийн газрын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг яллагдагчаар татаагүй гэдгийг АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай холбогдоход "ногоон автобус"-тай холбоотой асуудлаар АТГ-аас тайлбар, мэдүүлэг авсан, гэхдээ яллагдагчаар татаагүй гэдгийг хэллээ. Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нямдоржид(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

ӨӨРСДИЙХӨӨ ХОТ ДЭЭР ТАВЬСАН ХҮМҮҮСТ /МЯНДАГТАН АЛБАН ТУШААЛТНУУДДАА/ БИТГИЙ БАРИГДААРАЙ БОЛГООМЖТОЙ НЯХУУР ТАГНУУЛЧ ШИГ АЖИЛЛА ГЭСЭН ЧИНЬ ТЭД ДЭНДҮҮ ГАРШСАН ХУЛГАЙЧ БИШ ДЭЭРЭМЧИД БАЙСНЫГ ОЛЖ МЭДЛЭЭ ГЭЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨВ ҮҮ

1  |  0
нямдоржид(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

ӨӨРСДИЙХӨӨ ХОТ ДЭЭР ТАВЬСАН ХҮМҮҮСТ /МЯНДАГТАН АЛБАН ТУШААЛТНУУДДАА/ БИТГИЙ БАРИГДААРАЙ БОЛГООМЖТОЙ НЯХУУР ТАГНУУЛЧ ШИГ АЖИЛЛА ГЭСЭН ЧИНЬ ТЭД ДЭНДҮҮ ГАРШСАН ХУЛГАЙЧ БИШ ДЭЭРЭМЧИД БАЙСНЫГ ОЛЖ МЭДЛЭЭ ГЭЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨВ ҮҮ

1  |  0
zochin(139.5.218.204) 2025 оны 03 сарын 13

tebe pezdets suka

1  |  0
Г(66.181.160.83) 2025 оны 03 сарын 13

шууд хорь бандийг

1  |  0
bi(202.21.96.212) 2025 оны 03 сарын 13

Oilgpomjtoi hulgaichaa barij horihgui yu yariad bainaa...

1  |  0
халх(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Сумъяабазар энэ 2н хажуугаар тэр их хэмжээний мөнгө мэдэгдэлгүй өнгөрнө гэж хэзээ ч байхгүй хэдийг цавчсан бэ гэдэг л байна

1  |  0
Close menu