ОЛОН УЛСАД I Израил Сирид хариу цохилт өгөв

2023 оны 10 сарын 25

Израилийн арми Сирийн армийн дэд бүтцэд цохилт өгсөн байна.

ЦАХАЛ-ын Telegram сувагт мэдээлснээр, Израилийн батлан хамгаалах армийн сөнөөгч онгоцнууд Сирийн армид харьяалагддаг цэргийн дэд бүтэц болон их бууны төхөөрөмжүүд рүү цохилт өгсөн байна.

Энэ нь Израил руу пуужин хөөргөсний хариу арга хэмжээ юм. Израилийн арми өчигдөр Сирийн талаас гал нээсэн талаар мэдээлсэн билээ.

Түүнчлэн Израилийн цэргийнхэн Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөнтэй холбоотой хэт даврагчид нэвтэрдэг байсан хонгилыг устгасан талаар мэдээлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top