Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /2023.10.25/ Төрийн ордонд болж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг даргалж байгаа юм.
Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул "Хамтарсан багийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах шаардлага байна. Төр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нийт 25.9 хувиар өссөн. Хохирогчийг хамгаалах чадамж муу, хүчирхийлэл үйлдэгдэж байгаа орчноос хохирогчийг тусгаарлах байранд аргацаах зэргээр явуулж байна. Байрлаж байгаа байр нь буюу түр байр стандартын шаардлагад нийцэхгүй байна" хэмээн мэдээлэлдээ тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )