Л.Гантөмөр: МАН ирэх сонгуулиар 1.2 их наяд төгрөг тараана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр /2023.10.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бүх газар, бүх суманд манай намын удирдлагууд очиж өрийн дарамтгүй болохын тулд юу хийх вэ, яг бодит байдал дээр эмч хүн өргүй байхын тулд юу хийх үү, багш хүн юу хийх үү, малчид олсон орлогоороо сайхан амьдардаг тэр орчныг бүрдүүлэхийн тулд, тэд бүгд өргүй байхын тулд бид юу хийх вэ, энэ улс орон өргүй байхын тулд яах вэ гэдэг дээр төвлөрч байна. “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгээс гарч байгаа саналуудыг бид нэгтгээд явна. Хэлэлцүүлэг 3 үе шаттай байна. Бид 8 жил эрх барьсан хүчинтэй хэрэлдэж зодолдохоос илүү өөрсдөө иргэдтэйгээ тулж ажилана. Бидний парламентад байгаа хүчийг та бүхэн мэдэж байгаа 10 суудалтай. Нэг удаа завсарлага авах эрхтэй, өөрөөр бид эрх баригчдын хийж байгаа буруу зүйлийг зогсоох боломж алга. Хамгийн гол нь бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж тэдний 8 жилийн туршид хийсэн алдааг засаж, хэрэг төвгийг шалгаж, өр үүсгэж байгаа хүчин зүйлийг зогсооно" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.

Түүнчлэн "Хамгийн гол өр үүсгэж байгаа зүйл бол төсөв. Төсвийг бид эхлээд хямгадна. Дарга нарын зардал багасах ёстой. Энэ бол хатуу байр суурь. Төсөв хямгадаж, дарга нарын зардал багасахаар нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Өнөөдөр 13%-ийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ нь үндсэндээ монголчууд бизнес хийхийг хориглосон хууль, хориглосон бодлого болж байгаа юм. Ирэх оны төсөв хөөсөрсөн алдагдалтай байлаа гэхэд эргээд том том үйлдвэрүүд босоод ирэх ёстой. Нөгөө хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн парк, нөгөө Сайншандын парк гээд чухал юманд хөрөнгө оруулж байвал бид ойлгоно. Харин чухал биш аравхан машин явдаг газар зам тавьдаг, 100 хүн цугласан газар 500 хүний соёлын төв байгуулдаг, хүн очихгүй эргэлтэнд орохгүй газар руу монгол төрийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус хийж айгаатай адил цацаж байгаа нь үнэхээр харалган байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого, зарлага нь ч бүтэлгүйтэх байх. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Ирэх жил сонгууль угтаад 1, 2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(68.146.199.167) 2023 оны 10 сарын 27

Ene nug muu atsiig ovoo uuriin bodoltoi umuu gej bodson AN nerendee taarsan bas l nuuree shirlesen luivarchin bna shdee!! Ta nar yaj ch guaglaad deeshee 2 metr ch nisej chadaxgui. Chamaig udaxgui naaduul chine uursduu tataj unagana

1  |  0
Зочин(86.111.138.153) 2023 оны 10 сарын 27

Өөрөөлийг муулахаас өөр ажилгүй бантан зутан болсон 15 дэд мэдтэй хөгийн наманцар!Ядаж авилгач даа эхлээд цэгцэлж чадаад дараа нь их яридаа

2  |  0
Zochin(103.57.95.74) 2023 оны 10 сарын 27

Чиний охин ямар мөнгөөр гадаадад тансаглаад бна түүнд тайлбар хий 15 дэдтэй амаржин зөвлөхтөй АН СӨНӨНӨ

3  |  0
zochin(202.179.21.254) 2023 оны 10 сарын 27

xaxa gantumur guia yaj taraah ym bol ava ymsan avaad MAN d sanalaa ugnu. Chamd bish shu

1  |  0
Зочин(103.212.119.102) 2023 оны 10 сарын 26

1. Хэрэв Сонгуульд ялбал Хүүкэд хураалгасан бүх үйлдвэрүүд, лицензүүдээ юуны түрүүнд буцааж авах зорилт чинь зөв юм уу\n2. Хэрэв сонгуульд ялвал НАТО-гийн бааз болж, Украйны араас орох нь тов тодорхой болсоныг олон түмэн дургүйцэж байна шүү

4  |  0
зочин(66.181.189.49) 2023 оны 10 сарын 27

ӨӨРИЙНХӨӨ НАМЫН АМИН ЧУХАЛ АСУУДЛЫГ ЯРИМААРАА

2  |  0
Top