Б.Энхбаяр: Гэр бүлийн тухай хуулийг ирэх 7 хоногт Засгийн газарт танилцуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2023:10:27/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Гэр бүлийн маргаан гарч, шүүхээр тэтгэмж тогтоолгодог. Тэтгэмжийн асуудал хамгийн их яригддаг юм. Тэгэхээр бага үнийн дүнтэй гэж орсон байна. Тэтгэмж их бага үнийн дүнтэй ордог. Тэрийг нь тоодоггүй, энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ" гэлээ. 

Үүнд, Ажлын хэсгээс "Хуульд хамаарахгүй, зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх процесс хамаарна" гэх хариултыг өгсөн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "С.Одонтуяа гишүүний хөндсөн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгаж оруулж ирж байгаа. Ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Засгийн газар дэмжих юм бол УИХ-д өргөн барьж, хоёр долоо хоногийн дараа орж ирнэ. Хүүхдийн тэтгэмж, төлөлт 60 хувьтай байна. Үлдсэн 40 хувь нь төлөхгүй байгаа юм билээ. Энэ нь өмнөхөөсөө ахиж байгаа л тоо юм билээ" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top