Израилд 125 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

2023 оны 10 сарын 27

Израилийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Йорам Ларедо хурцадмал байдал эхэлснээс хойш нийт 125 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа талаар мэдэгдлээ.

“Jerusalem Post” сонины мэдээлснээр дээрх тооны иргэдийг Израилийн өмнөд болон хойд хэсгээс төрөөс санхүүжүүлдэг зочид буудал, байр байшин зэрэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна.

Тэгвэл Газын зурвасаас нүүж шилжих хүсэлт гаргасан гадны 1000 орчим иргэн байгаа бөгөөд тэд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон Оросын иргэд аж.

Тель-Авив хотын төвд буун дуу гарч, агаарын түгшүүрийн дохио ажилласаар байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top