НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2023.10.27/ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал асуулгын үр дүнг хэлэлцүүлэхээр байнгын хороонд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ дагуу 2023 оны аравдугаар сард D-parliament-д нийт 489 санал ирж, 50 хувь нь НӨАТ-тай холбоотой санал байна. Тиймээс аравдугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ийн буцаан олголтыг таван хувь болгох асуудлыг байршуулсан. Уг асуудал зургаа хүрэхгүй хугацаанд 104791 иргэн дэмжиж, санал өгсөн байна. Энэ бол Монголын парламентын түүхэнд иргэд анх удаа цахимаар шууд, бодитой оролцсон үйл явдал боллоо. Энэ санал бол зүгээр нэг санал биш. Иргэд ухамсартай, зорилготой өгсөн санал юм. Нийтийн өргөдлийн дүнг мэдээлж, хуульд зааснаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна" хэмээлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
их өр(202.21.124.132) 2023 оны 10 сарын 27

үүнтэй үүнгүй болоод л байсан юм ломбардаас ломбардын хооронд засаг төр жаахан боломж гараад жаахан мөнгө хураагдахаар л би авьяаа гээд л унах юм ер бид чинь үлэмж их өртэй улс шүү дээ

0  |  0
Top