Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.29/ цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн.
Тэрбээр нийслэлд тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулсан юм.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Өнөөдөр Улаанбаатар хотод 720 мянган авто машин байна. Энэ тоо жилд дунджаар 50 мянгаар нэмэгддэг гэх судалгаа бий. Энэ хурдаараа явах юм бол бид хэдхэн жилийн дотор нэг сая авто машинтай болно. Тиймээс хязгааргүй орж ирж байгаа импортын машиныг хязгаарлах бодлого барьж ажиллахгүйгээр авто замын сүлжээг өргөсгөх, тойрог хурдны зам байгуулах зэргээр түгжрэлийг шийдэж чадахгүй. Тиймээс ойрын хугацаанд хязгааргүй орж ирж байгаа авто машинд дугаар олгох үйл явцыг цэгцэлж, хуулийн төсөлд тусгаж өгч байна. Харин өнөөдөр явж байгаа авто машин дугаар эзэмшиж байгаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 13 )
Иргэдийн унаатай байх эрхэнд халдвал МАН маань оршин тогтнохгүй л болно Арай аар зам хай
Хотын төвд татвартай оруулна гэх\nЭнэ нь захын нөгөө улны ард түмэн түгжирч бай гэсэн үг үү!!!
Импортоор орж ирж байгаа хуучин машинд өндөр татвар тавьж оруулахгүй байх, орж ирсэн хуучин машиныг жил дараалан ашиглалтаас гаргах. \nШинэ 0 гүйлттэй машинд татвараа хөнгөлж урамшуулал олгох маягаар түгжрэл агаарын бохирдолдыг багасгахад хувь нэмэр болох оновчтой арга хэмжээ авахгүй юун балай балай хотын төвд татвартай оруулна ч гэх шиг
Импортоор иргэдийн оруулж ирэх автомашинд олгох дугаарыг хязгаарлана гэдэг нь тэдний эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг мөн. нөгөө талаар энэ нь дугаар олгох явцыг авилга болгон цэцэглүүлэхэд хүргэнэ. баячууд, дарга нарт дугаар олдоод энгийн иргэд дугаар авч чадахгүй болно гэсэн үг. ийм тэнэг шийвэр байж болохгүй.
НААД НӨХӨР ЧИНЬ ХУДАЛ ҮНЭН ХУУЛЬ ЁС ЯРЬЖ ЯВААД ХООСОН ХОЦОРЧИХСОН, ТЭГЭЭД ОДОО ХОТ ДЭЭР ХООЛОНДОО ОРЖ БАЙГАА ХҮН. ХОТ ДЭЭР БААХАН ЮМ ЯРЬЖ БАЙГАА ХООЛОО ИДЭЭД ЗАЙЛАХ БАЙХ
авто машинд дугаар олгох МАФ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ ЮМ БАЙНА. ....Ядуучууд машин оруулж ирж чадахгүй болох юм байна.... УБ хот дотор баячуудын дизль машин явахыг хоригло...
Наад бодлого чинь ёстой зөв дөө дэмжиж байна
орж ирж байгаа машиннуудын насжилтыг сайн харгалзах хэрэгтэй 5-аас дээш жил явсан машиннуудыг оруулахыг хориглох хэрэгтэй
Зүгээр л 5-с дээш жилийн насжилттай машины импортыг хориглоно ч гэдэг юм уу, арай бодитой юм ярьсан нь дээр байлгүй, тэр дугаар олголтыг хязгаарлана гэдэг ч мэдэхгүй, машины дугаарын наймаа л цэцэглэж, албан тушаалтнуудын хармаа л түнтийнэ ш дээ
Teneg ee zail aa muu novsh
Ene zaluug demjij Bain a odoo mongold joohon durem juram heregtee anarhist ardchlalaas tatgalzij baina monogloor duuren hulgaich hudalch luivarchid
Метрогоо хурдан барьчихаа, тэгвэл аяндаа л багасна. дараа нь такси үйлчилгээгээ цэгцлээрэй
Машинд яг л социализмын үеийн цензур тавьж болох юм байгааншдээ. Хөдөөний номертой машин хотод сэлгүүцэж болохгүй. Хөдөөний хүн хотод унаа хэрэглэх бол прокатны машин аваг. Хөдөөний харъяалалтай хүн хотын номер ашиглах эрхгүй. Хүний эрх зөрчөөгүй. Техникийн хязгаарлалт.