Х.Нямбаатар: Ирэх сард 700 шинэ автобус оруулж ирнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2023.10.29/ цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр нийслэлд тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах болон шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо танилцуулсан юм. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Ногоон автобусны дуулиан намжаагүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор олон улсын нээлттэй тендер шалгаруулсан. Арваннэгдүгээр сарын 23, 24 өдөр гэхэд нээлттэй тендерээ шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар Улаанбаатар хотын парк шинэчлэлийг амжилттай хийнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол инженер(202.131.230.162) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа. Хот маань шинэ автобусаар дүүрэх юм бна.

2  |  0
Иргэд(103.57.92.252) 2025 оны 03 сарын 13

Одоо өөрөө цавчих нь уу

2  |  1
иргэн(202.9.47.21) 2025 оны 03 сарын 13

Европын чанартай автобус оруулж ир. хятадынх чанаргүй байна.

1  |  0
Зочин(66.181.178.28) 2025 оны 03 сарын 13

Зөв маш шуурхай ажиллаж нийслэлийн иргэддээ нөхцлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.

2  |  1
DD(203.217.139.240) 2025 оны 03 сарын 13

Nen turuund songuuliar Ene novshiig zailuularai ard tumen!!!

2  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Ирэх сард 700 шинэ автобус оруулж ирнэ гэнэ үү, ирэх сарын 23, 24нд тендерээ шалгаруулаад үлдсэн 7 хоногт нь тендерт шалгарсан компани нь автобусаа үйлдвэрлээд, тээвэрлээд оруулаад ирэх юм уу, амжих уу

1  |  1
Close menu