Нөгөө л МЕТРО, байдаг л АМБИЦ...

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Дарга нарын амлалт хөрсөнд буудаг байсан бол өдгөө Улаанбаатар хот метротой байх байлаа. Үнэхээр ч аль нам, хэний хүн гэдгээс үл шалтгаалж үе, үеийн Хотын дарга нарын мөрөөдөл, амбиц нь метро тавих, тэд түүнийгээ ч ил болон далд хэлбэрээр илэрхийлдэг байв. Гэхдээ хэн нь ч чадаагүй, амлалтадаа хүрээгүй. Гэтэл одоо Х.Нямбаатар... 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Хотын даргаар томилогдоод сар ч болоогүй байна. Тодорхой хэлбэл, тэр ажлаа аваад ердөө л 18-хан хонож байна. Гэсэн ч шинэхэн дарга маань хотын бидэнд өчигдөр /2023.10.29/ бодож явдаг мөрөөдөл, хүсэж явдаг амбицаа хэллээ.

Товчхондоо, түүний амбиц нь МЕТРО болж таарав. Нөгөө л метро, байдаг л амбиц... 

ТЭРБЭЭР: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн том зоригтой шийдвэр бол метро. Үе, үеийн Хотын дарга нар метро тавих амбиц, мөрөөдөлтэй байсан ч техник, эдийн засгийн үндэслэл, санхүүгийн нөхцөл байдал, улс төрийн дарамт шахалт зэргээс шалтгаалж чадаагүй. Тэгвэл ирэх жил гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх том бодлого, зорилтыг дэвшүүлээд байна. 

Хотын даргын хэлж байгаагаар Улаанбаатар хотод метро тавих ажлыг Хятадын талтай хамтарч хийх аж. Хоёр улсын яриа, хэлэлцээ ч амжилттай үргэлжилж байгаа гэдгийг хэлэв. Санхүүгийн асуудлыг нь хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдээс гаргахаар төлөвлөж, тооцжээ. Бүр өөрөө Ажлын хэсгийг нь ахалж, хэлэлцээний ширээний ард суух сонирхол, том амбицтай байгаа гэдгээ ч давхар хэлнэ билээ.

Хот метротой болчих юм бол аштай юу даа. Амандаа л унах вий дээ, Хотын дарга аа...  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олдох(66.181.186.133) 2023 оны 10 сарын 31

Б.төрбат гэгч эогүү мтнв юм хийж ыгаа хүнийг элдэвээр хэлж дайрч доромжилдогоо ыолв бичих вм олдохгүй байгаа бол магюндөхыаярын хулгай хуурмагийг бич. Хооёон толгойт синь

1  |  0
Довчин(66.181.186.133) 2023 оны 10 сарын 31

Энэ зиндаа пиздаанууд өөрсдөө хийхгүй байж юм хийх гэсэн хүнийг элдэвээр дайрч доромжилпогоо болимоор. Танай хулгайч худалч мандахбаяр хаана байна. Мөнгөө авах юмсан

1  |  0
ард(139.5.217.82) 2023 оны 10 сарын 31

УБ ХОТОД ОРШИН СУУСАНЫ ӨНДБөР ТАТВАР АВАХ ХЭРЭГТЭЙ. УБ-ЫН УУНАГАН ИРГЭДИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ. ХУГАЦААНЫ ЗААГ ТАВЬЖ ӨГӨХ. ХЭПДЭН ҮЕР ХОТОД АМЬДАРЧ БААЙГАА ЗЭРАГ6 20 ЗУУНЫ ЭХНЭЭС ОРШИН СУУСАН БОЛ НИЙСЛЭЛИЙН ИРГЭН ГЭЖ ҮЗЭХГЭХ МЭТ.

2  |  0
Зочин(139.5.217.82) 2023 оны 10 сарын 31

МЕТРО АМБИЦИ БИШ. БАРИХ Л ХЭРЭГТЭЙ. МӨН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦИТАЙ БОЛМООР.

1  |  0
Зочин(66.181.182.66) 2023 оны 10 сарын 30

Хогийн новш үхээсэй нянбактер

0  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 30

итгэж байгаа юм уу, ардуудаа, үнэн бичжээ. нөгөө л үлгэрийг нь ярьдаг дээрээ байна даа

0  |  0
metro bol avaral shu(66.181.181.30) 2023 оны 10 сарын 30

metro barij chadval nymkagiin bol gavuya shuu.mongol ulsd mash heregtei tosol shuu. odoo horongo mongo olj zeelj bariulah heregtei shuu..

2  |  0
з(43.228.130.188) 2023 оны 10 сарын 30

хотын төвд баячууд дарга нар түгжирэхгүй, ядуучуудыг хотын захад түгжирүүлэх нь үү… баахан том зогсоол байгуулж мөнгө дэмий зарцуулах нь, тэр нь бас л аргацаасан ажил болно._ тэрний оронд нэг мөр замын уулзваруудыг давхар болгох ажилд хөрөнгө-ийг шууд шийдээд явбал хотын хөдөлгөөн хамгын хурдан амархан шийднэ … Хотын даргаа ….

0  |  2
зочин (43.228.130.188) 2023 оны 10 сарын 30

хотын төвд баячууд дарга нар түгжирэхгүй, ядуучуудыг хотын захад түгжирүүлэх нь үү… баахан том зогсоол байгуулж мөнгө дэмий зарцуулах нь, тэр нь бас л аргацаасан ажил болно._ тэрний оронд нэг мөр замын уулзваруудыг давхар болгох ажилд хөрөнгө-ийг шууд шийдээд явбал хотын хөдөлгөөн хамгын хурдан амархан шийднэ … Хотын даргаа ….

0  |  1
Top