Э.Бат-Амгалан: Нэр дэвшигчид самбараар биш бодлогоор өрсөлдөх ёстой 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар мэдээлэл өглөө. 

Бүлгийн гишүүдэд Орон нутгийн сонгуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулсан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байх өөрчлөлтийг хийж өгсөн. Улсын хэмжээнд орон нутгийн санал авах байр 2148 хэсэг байна. Үүнийг бүрэн автоматжуулна. Ингэснээр хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрт, сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлтийг оруулж өгсөн. Нэр дэвшигч нар мөнгөний нөлөөлөлгүй байна. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг хийх ёстой. Ухуулагчдын тоо хэмжээг багасгасан. Сонин хэвлэл, сэтгүүлийн тоо хэмжээг багасгасан" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top