Ард түмнээ хайрлая намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ

2023 оны 10 сарын 31

Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдөл нь “Ард түмнээ хайрлая нам”-ын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай байна.

Тус намыг 2015 онд Л.Гүндалай үүсгэн байгуулж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байв. Харин тэрээр 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, түүний эхнэр Л.Аззаяа нь тус намын дарга болсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.199) 2023 оны 11 сарын 03

Нэг гэр бүлийн намаар яах вэ дээ.

3  |  0
Лол (66.181.160.77) 2023 оны 11 сарын 03

Зайл

2  |  0
Top