-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг "НОГООН АВТОБУС" гэж үзвэл тэр автобус бүрэн эрхээр халхавч хийж, "цагаан"-даа гарах нь ч гарлаа даа-
Аливаа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтооход БҮРЭН ЭРХ, ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ нь тээг, тушаа болдог нь нууц биш. Эсрэгээрээ гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрх, халдашгүй байдлаараа халхавч хийж, цаг хожих нь ч бий.
Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бүрэн эрх, халдашгүй байдлынхаа ард нуугдаж, хэргийг шалгаж байгаа хууль, хяналтынханд хүндрэл учруулж байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй.
АТГ-аас түүнийг "Ногоон автобус"-ны хэрэгт яллагдагчаар татан шалгаагүй ч тайлбар, мэдүүлэг авсан гэдгийг тодотгосон. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ч ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ өгсөн гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл мань эр одоо "Би ямар ч буруугүй. Ногоон автобус гэмт хэрэг биш" гэх ухааны зүйл ярьж явна. Тэр ч битгий хэл, ямар ч гэм буруугүй болохоор УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах шаардлага байхгүй гэх санааг ч давхар дайж байна.
Хамгийн хөгтэй нь, тэр "Хариуцлага хүлээсэн" гэх үгийг амнаасаа унагав.
Үнэхээр л УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Ногоон автобус"-ны хэрэгт ямар ч буруугүй нь үнэн бол БҮРЭН ЭРХЭЭ ТАЙЛЖ, шалгуулах хэрэгтэй. Нэрнийх нь өмнө байнга шахуу бичигдэх болсон, сүүдэр шиг нь дагаж яваа "НОГООН АВТОБУС" гэх үгнээс нэрээ цэвэрлэх ёстой баймаар. Даанч тэр тэгсэнгүй, тэгэхийг ч хүсэхгүй байгаа нь АНХААРАЛ ТАТАЖ байна.
Сүүлдээ цагаандаа гарч, "Би ямар ч буруугүй, НОГООН АВТОБУС гэмт хэрэг биш" гэх утгыг сэтгүүлчдэд хэлж, камераас зугтаж харагдана. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг "НОГООН АВТОБУС" гэж үзвэл тэр автобус ч бүр цагаандаа гарах нь ч гарчээ. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын ард нуугдаж, Засгийн газрын сайд гэх албан тушаалаа өгсөн нь "Ногоон автобус"-ны хэрэгт хүлээсэн гэм нь хэмээн итгүүлж, хэргийн ард хоцрох вий дээ...
Сэтгэгдэл ( 3 )
Хуцдаг муу халтар
Энэ өмхий новшийг 2024 онд сонгохгүй зайлуулах хэрэгтэй
Заа больж үз Мандахбаяраа. Нүүрсний хулгайгаа шалгуулах болоод ирэхээр үхлээ юу, инээдтэй юм.